Шанхайн Дисней паркт гэнэтийн хөл хорио тогтоов

Хуучирсан мэдээ: 2022.11.01-нд нийтлэгдсэн

Шанхайн Дисней паркт гэнэтийн хөл хорио тогтоов

Шанхайн Дисней паркт гэнэтийн хөл хорио тогтоов

БНХАУ-ын Шанхай хотод өнгөрсөн Бямба гаригт Covid-19-ийн 10 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнтэй холбоотойгоор Шанхайд олон газарт гэнэтийн хөл хорио тогтоов. Тухайлбал, Дисней парк дотор зугаалж явсан хүмүүсийг шинжилгээ өгч, сөрөг хариу нь гарах хүртэл паркаас гарахыг хоригложээ. Тэднийг “Дэлхийн хамгийн аз жаргалтай газар хоригдсон” хүмүүс гэж хошигнон нэрлэв.

Орон нутгийн цагаар 11:30-ын үед Дисней парк болон худалдааны гудамж зэрэг ойр орчмын газруудыг гэнэт хаажээ. Бичлэгээс харахад хүмүүс яаран сандран үүд рүү гүйсэн боловч хэдийнэ хаалгыг түгжсэн байв.

Дисней паркаар Пүрэв гаригаас хойш үйлчлүүлсэн бүх хүн гурван өдөр дарааллан Covid-19-ийн шинжилгээ өгөх шаардлагатай гэж эрх баригчид хэллээ. Парк Covid-19-ийн хатуу хязгаарлалтын дэглэмээ цуцлаад хоёрхон хонож байсан. Цэцэрлэгт хүрээлэн хэзээ нээгдэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ тасалбарууд нь зургаан сарын хугацаанд хүчинтэй байх бөгөөд хүсвэл мөнгөө буцааж авч болох аж. Дисней парк өмнө нь арваннэгдүгээр сард мөн гэнэт хаагдаж байлаа. Тухайн үед 30 мянган хүн парк дотор түгжигдэж байсан.

Дисней паркаас гадна дэлгүүрүүд, тэр дундаа “Ikea” тавилгын компанийн Шанхай дахь салбар дэлгүүрүүд хаагджээ. Энэ мэтчилэн Хятад орон даяар Covid-19-ийн тархалтыг хязгаарлах эрс тэс арга хэмжээнүүдийг авсаар байна. 1.45 тэрбум хүн амтай тус улсад өдөрт 1000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж буй. Энэ нь дэлхийн бусад хэсэгтэй харьцуулбал хамаагүй бага үзүүлэлт юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж