Засгийн газрын өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанид онц дэглэм тогтоосон. Түүнчлэн тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг ажлаас нь чөлөөлж, бүрэн эрхэт төлөөлөгч томилсон нь нүүрсний бүлэглэлийг хөдөлгөөнд оруулсан бололтой. Учир нь, Б.Ганхуягийг ажил, албанд нь үлдээхийг УИХ-ын нэр бүхий гишүүд, тухайлбал А.Адъяасүрэн Ерөнхий сайдаас хүссэн гэх мэдээлэл цацагдсан. Ерөнхий сайдын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард олон нийтэд хандаж, нүүрсний экспорт тутмаас 60-70 ам.долларыг завшдаг бүлэглэл бийг, тус бүлэглэлийн нэг нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн болохыг, мөн түүний ардах нэр бүхий улстөрчидтэй тэмцэнэ гэдгээ хэлсэн.
А.Адъяасүрэнгийн ар дахь нэр бүхий улстөрч нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга гэх хардлага ч байдаг. Учир нь, А.Адъяасүрэнг улс төрд оруулсан хүн нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга юм.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр нүүрсний бүлэглэлтэй хийх тэмцлийн сургаар Х.Баттулга гадаадаас яаравчлан ирж С.Ганбаатар, МҮЭХ-той хамтран жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэх мэдээлэл байна. Тэд эрх баригчдаас цалингаа нэмэх, үнийн өсөлтийг хязгаарлахыг шаардаж жагсахаар төлөвлөж буйн ард нүүрсний хэргээ хайцаалах гэсэн арга заль ч байж болохоор.
АТГ-аас “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас гадна “Гашуунсухайтын төмөр зам”-ын гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нарыг Гашуунсухайтын төмөр зам барихдаа мөнгө завшсан байж болзошгүй гэж шалгаж эхэлсэн. Хууль, хүчнийхэн мөрдөн, шалгалт хийх явцад Н.Удаанжаргал нь Монголоос зугатсан гэх мэдээлэл байгаа юм.
Б.БАТ
Холбоотой мэдээ