Оросын арми афган цэргүүдийг элсүүлж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.01-нд нийтлэгдсэн

Оросын арми афган цэргүүдийг элсүүлж байна

Оросын арми афган цэргүүдийг элсүүлж байна

ОХУ-ын арми Афганы тусгай хүчнийхнийг Украинд тулалдуулахаар элсүүлэхийг оролдож байна. Тодруулбал, АНУ-ын цэргүүдтэй 20 жил мөр зэрэгцэн тулалдсан элит цэргүүдийг ОХУ гадаадын легиондоо элсүүлэхийг хүсч буй аж. Цэргүүдэд сарын 1500 еврогийн цалин олгохоос гадна гэр бүлийн гишүүдэд нь аюулгүй байдлыг амлажээ.

АНУ өнгөрсөн жил Афганистанаас цэргээ гаргаж, талибууд засгийн эрхийг гартаа авсан. Үүний дараа афган цэргүүдийн ихэнх нь хөрш Иран руу дүрвэсэн аж. Талибуудын гарт үрэгдэх эрсдэлтэй тул тэд гэртээ буцаж чадахгүй байна. Тэд Афганистан руу албадан буцаахаас хамгийн ихээр айдаг гэж генерал Абдул Раоф Аргандивал хэллээ. “Тэд тулалдахыг хүсэхгүй байна, гэхдээ өөр сонголт байхгүй. Цэргүүд надаас шийдэл хүсдэг. Бид юу хийх вэ, хэрвээ Афганистан руу буцвал талибууд биднийг алах болно гэж цэргүүд хэлдэг” гэв.

Афган цэргүүдийг элсүүлэх ажлыг Вагнер бүлэглэл удирдаж байна. Вагнер бүлэглэл өөр хэд хэдэн оронд цэрэг элсүүлэхийг оролдож байсан түүхтэй гэдгийг АНУ-ын Батлан хамгаалах яам хэлжээ. Түүнчлэн Орост амьдарч байсан, оросоор ярьдаг Афганистаны тусгай хүчний командлагч асан тусалж байгаа аж. Цэргүүд талибуудын гарт өртөхгүйн тулд дайснуудтай нэгдэж магадгүй гэдгийг тэдэнтэй мөр зэрэгцэн тулалдаж байсан АНУ-ын цэргүүд олон сарын өмнөөс анхааруулжээ.

“Афган цэргүүд өндөр ур чадвартай, хэрцгий догшин. Би тэднийг тулааны талбарт харахыг хүсэхгүй байна” гэж Афганистанд алба хааж байсан, Тагнуулын төв агентлагийн ажилтан асан Майкл Малрой хэллээ.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
7
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж