LITTLE VENICE: Дэлхийн шилдэг брэндүүд нэг дор

Хуучирсан мэдээ: 2022.11.01-нд нийтлэгдсэн

LITTLE VENICE: Дэлхийн шилдэг брэндүүд нэг дор

Гадаадын франчайз болон дотоодын чанартай олон төрлийн брэндийг нэг дор төвлөрүүлж Италийн Венец хотыг 6 дахин багасган, Венецийн түүх соёлыг тэр чигт нь харуулсан Little Venice их дэлгүүр тун удахгүй нээгдэнэ.


Little Venice-д 1300 жилийн түүхтэй Венецийн эртний орд харш, гүүр, өвөрмөц архитектур, өнгө төрх, уран баримлууд бүтээгдэхээс гадна Adidas, Gap, Esprit, Timberland, Express зэрэг дэлхийн алдартай брэндүүд шинэ коллекцоо дэлгэнэ.

ADIDAS BRAND
Спорт хувцас, дагалдах хэрэгслийн Adidas брэнд нь спортоосоо илүү амжилтанд хүрсэн гэхэд хилсдэхгүй. 1949 онд Германы зохион бүтээгч Adolf Dassler анх угаалгын өрөндөө Adidas-ийг зохион бүтээж байсан түүхтэй. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт олон мянган фенүүддээ хүрч чадсан алдарт Adidas AG-ийн 2021 оны жилийн орлого 25’122 тэрбум доллар байна.

GAP BRAND
Gap компанийг 1969 онд Дон, Дорис нар Сан Франциско хотод нээсэн бөгөөд анхны Gap дэлгүүрт Эрэгтэйчүүдийн Levi’s жинсэн өмд, пянзны соронзон хальснууд худалдаалагдаж байжээ. Өнөөдөр дэлхийн олон оронд тус компанийн Gap, Old navy, Banana republic, Athleta зэрэг брэндүүд түгэн дэлгэрсэн. Gap нь 2021 онд 16,56 тэрбум долларын орлого олсон байна.

TIMBERLAND BRAND
1973 онд тус брэнд гадаа, цаг агаарын өөрчлөлтөд зориулан бүтээсэн анхны шар гутлаа танилцуулснаар 1978 онд Timberland компани үүсгэн байгуулагджээ. Timberland нь VF корпорацийн эзэмшил бөгөөд Timberland-ийн 2021 оны орлого 1,4 тэрбум долларт хүрчээ.

ESPRIT BRAND
Esprit компанийг 1968 онд Сюзи, Даг Томпкинс хэмээх хосууд Калифорнид үүсгэн байгуулжээ. Esprit өнөөдөр дэлхийн 40 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн болон фитнесс, цана, спортын гээд төрөл бүрийн загварын хувцас, гэр ахуйн барааг ч мөн нийлүүлдэг. 2021 оны санхүүгийн жилд ESPRIT брэндийн дэлхийн нийт орлого 1,07 тэрбум ам.доллар болсон байна.

EXPRESS BRAND
Express нь голчлон залуучуудад зориулагдсан дээд зэргийн даавуу, өө сэвгүй нарийн загвар бүхий орчин үеийн хувцас, дагалдах хэрэгслийн брэнд юм. Тус брэнд нь 550 гаруй дэлгүүртэйгээс гадна express.com онлайн дэлгүүр, Express гар утасны программыг ажиллуулдаг. Тэд 2021 онд 1,70 тэрбум долларын орлого олжээ.

Аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын хөрөнгө оруулагчдыг татан жилд 100 сая долларын борлуулалтыг хийх LITTLE VENICE их дэлгүүрт дэлхийн шилдэг брэндүүдтэй зэрэгцэн өөрийн бизнесийг эрхлэхийг хүсвэл бидэндтэй холбогдоорой.

Little Venice-тэй холбогдох утас: 7505-7788,
Моби: 9907-4903, 9905-6274, 9999-8849, 9986-5151
Юнител: 8888-4595, 8802-5558
Скай: 9099-5533

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж