Туулайн чих зүүсэн сэжигтнийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.01-нд нийтлэгдсэн

Туулайн чих зүүсэн сэжигтнийг хайж байна

Туулайн чих зүүсэн сэжигтнийг хайж байна

150 гаруй хүний аминд хүрч, 100 орчим хүнийг гэмтэж бэртэхэд хүргэсэн Итэвоны үймээнийг өдөөсөн байж болзошгүй 5-6 хүнийг цагдаа нар хайж байна. Үймээнийг мөрдөн шалгахаар өчигдөр /2022.10.31/ 475 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулжээ.  Ажлын хэсгийнхэн Хамилтон зочид буудлын арын камеруудыг шүүж байна.

Цагдаа нар гэрчийн мэдүүлгүүдийг нарийвчлан шалгаж буй. “Дижитал нотлох баримтыг нэн даруй шалгах” Өмнөд Солонгосын бодлогын дагуу хэргийг шалгана. Гэвч үүнээс урьтаад гэрчийн мэдүүлгүүд дээр тулгуурлаад шалгах ажиллагаагаа эхлүүлжээ. Тодруулбал, зарим хүн зориудаар шахцалдаан үүсгэж, хүмүүсийг араас нь түлхэж байсан тухай гэрчүүд мэдээлсэн байна. Тэр дундаа туулайн чих зүүсэн нэгэн хүн “Түлх, түлх” гэж шаардаж байсан гэв. Гэрчийн мэдүүлснээр тэр хүн согтуу байсан бөгөөд бүх чадлаараа хүмүүсийг түлхэж байжээ.

Туулайн чих зүүсэн хүн хэрвээ санаатайгаар ингэж түлхсэн бол түүнийг хэд хэдэн гэмт хэрэгт буруутгана гэж “U1” их сургуулийн профессор Ум Гү Вон хэллээ. Гэхдээ бүх үйл явдлын бурууг нэг хүнд үүрүүлэх нь мөн төвөгтэй гэдгийг ч хэлжээ.

Эх сурвалж: KPOP HIT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж