50 улс нэгдэж, уйгуруудыг суллахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2022.11.01-нд нийтлэгдсэн

50 улс нэгдэж, уйгуруудыг суллахыг шаардав

50 улс нэгдэж, уйгуруудыг суллахыг шаардав

Дэлхийн 50 орон нэгдэж, Хятад улсын засгийн газарт хандан тус улсын алс баруун хязгаар дахь Шинжаан бүс нутагт хоригдож буй бүх  уйгуруудын суллахыг шаарджээ. Түүнчлэн НҮБ-ын тайланд дурдсанаар Бээжин нь уйгурчуудын эсрэг “хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэж гарсны дагуу НҮБ-ын бүх зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлэх шаардлагыг Хятадын талд тавьсан байна. Хамтран мэдэгдэл гаргасан 50 орны олонх нь барууны улсууд боловч Япон, Сомали, Турк, Украин улсууд ч багтжээ. 

НҮБ-д суугаа Канад улсын төлөөлөгч Боб Рэй хамтарсан мэдэгдлийг Ерөнхий ассамблейн Хүний эрхийн зөвлөлд уншиж танилцуулсан бөгөөд Хятад дахь хүний эрхийн нөхцөл байдалд ихээр зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр уйгур  төдийгүй бусад мусульман үндэстнүүдийн эрхийг зөрчиж буй үйлдлийг илрүүлсэн гэх НҮБ-ын тайланг авч хэлэлцээгүйд Бээжинг буруутгасан байна.

Уг тайланд, үндэсний цөөнхийн сая гаруй хүнийг өөрсдийн төрөлх хэл, шашнаа орхихыг тулган шаардан, үүний тулд хорьж, тамлаж, бэлгийн хүчирхийлэл үйлдэж, албадан хөдөлмөр эрхлүүлж байна гэж хүний эрхийн байгууллагуудын зүгээс Хятадын засгийн газрыг буруутгаж буйг онцолжээ. Шинжаан дахь хэт даврагчдын эсрэг кампанит ажлын хүрээнд бөөнөөр хорих төвүүдийг байгуулснаас гадна иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хүн амын өсөлтийг автоматаар хязгаарлах бодлого баримталж байна гэж хүний эрхийн байгууллагууд мэдээлжээ.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарг Мишель Бачелет ажлаа хүлээлгэж өгөхдөө хийсэн тайландаа дээрх дүгнэлтийг танилцуулжээ. Түүний бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн наймдугаар сарын 31-нд дууссан юм.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж