Мэйжор: "IHC Esports" хожигдох эрхгүй болов

Хуучирсан мэдээ: 2022.11.01-нд нийтлэгдсэн

Мэйжор: "IHC Esports" хожигдох эрхгүй болов

Мэйжор: "IHC Esports" хожигдох эрхгүй болов

Цахим спортын "CS:GO” төрлийн хамгийн том тэмцээн болох Мэйжор өчигдөр/2022.10.31/ Бразилын Рио де Жанейро хотод эхэллээ. 1.25 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд бүс бүрээс шалгарсан шилдэг 24 баг өрсөлдөж байгаа бөгөөд Ази-Номхон далайн бүсийг төлөөлж, Монголын “IHC Esports” баг өрсөлдөж байна. Тэд тэмцээний эхний өдөр хоёр тоглолт хийв.

Эхний тоглолтоо Хойд Америкийн “EG” буюу алдарт “Evil Geniuses” байгууллагын багтай хийсэн. “Nuke” дээр явагдсан тус тоглолтыг манай залуучууд сайн эхлүүлсэн ч төгсгөлөө тааруу хийн 9-16 гэсэн харьцаатай хожигдлоо.

Харин хоёр дахь тоглолтдоо Оросын “Outsiders” багтай учраа таарсан. Хоёр багийн тухайд хоёулаа хожигдсон байсан учир дахин хожигдвол нуман тулгуурт орох байсан юм. Харамсалтай нь, “Overpass” дээр өрнөсөн тэнцүү тоглолтод “IHC” мөн хожигдож, хоёр хожигдолтой тэмцээнээ үргэлжлүүлэхээр боллоо.

Гурав хожигдсон баг тэмцээнийг өндөрлүүлэх учир “IHC Esports” дахин хожигдох эрхгүй болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж