Д.Дорлигжав: Х.Нямбаатарт инээд хүрч байна

Хуучирсан мэдээ: 2022.11.01-нд нийтлэгдсэн

Д.Дорлигжав: Х.Нямбаатарт инээд хүрч байна

Д.Дорлигжав: Х.Нямбаатарт инээд хүрч байна

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатарт холбогдох дөрвөн сая ам.долларын авлигын хэргийг сэргээн шалгахаар болсон талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнгөрөгч Баасан гаригт (2022.10.28) мэдээлсэн.

Энэхүү мэдээллийн талаар Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжаваас тодруулахад Хууль зүйн сайдын мэдээллийг эрс  үгүйсгэж, “Х.Нямбаатарыг гайхаад инээд ч хүрэх шиг уур ч хүрэх шиг болох юм” гэсэн тайлбарыг өглөө.

Хэргийн талааар Х.Нямбаатар сайд “ОХУ-ын иргэн, "Алтан Дорнод Монгол" ХХК-ийг худалдан авах хэлэлцээр хийж байх үед Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хорьж цагдаж, шахалт үзүүлэн, өдгөө тус компанийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа Т.Ганболдоос 2011 онд гурван удаагийн гүйлгээгээр 4 сая ам.долларыг дүү Б-гийн эзэмшдэг компанийн дансаар шилжүүлэн авсан хэргийг сэргээн шалгахаар болжээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “ОХУ-ын иргэн П…, олны мэддэгээр Паушокт холбогдох хэрэг байгаа. Энэ хэргийн талаар бүгд мэднэ дээ. Монгол улсын иргэн Г нь ОХУ-ын иргэн П-тэй А компанийг худалдан авахаар хэлцэл хийж байх үед албан тушаалтан Д нь хувьдаа болон хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгон, ашиг хонжоо олох зорилгоор Г-д холбогдуулсан эрүүгийн хэрэгт нөлөөлж, 2011 онд гурван удаагийн үйлдлээр Б хэмээх дүүгийнхээ Голомт банкны дансаар нийт дөрвөн сая ам.доллар авсан. Хэрэг нь хаагдсан байсан. Авлига авсан үйлдэл нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон.

Банкны дансаар явсан мөнгө шүү дээ. Улсын ерөнхий прокурор байсан хүний дүүгийн дансаар орсон гэв.

Мөн, УЕП асан Д.Дорлигжавт холбогдох гомдол тусгай утсаар ирсэн талаар ХЗДХ-ийн сайд мэдээллээ. Тэрбээр энэ талаар  "Тусгай дугаарт "Токио Инн" зочид буудлын эзэн, Япон улсын иргэнийг УЕП-оор ажиллаж байсан Д.Дорлигжав хэрэгт холбогдуулан дарамталж, зочид буудлыг нь дээрэмдэж авсан гэх гомдол ирснийг шалгаж  байгааг мэдээлсэн юм.

Д.БАТБАЯР: ШҮҮХИЙН ПРОЦЕСС ЯВЖ БАЙГАА ТУЛ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрөгч Баасан гаригт гадаадын хөрөнгө оруулагчдыг луйвардсан, дээрэмдсэн, тоносон хэргүүдийн жагсаалтыг танилцуулсан. Тэрбээр улстөрчид, хуульчид, олны танил хүмүүс сүүлийн 10 жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчдыг хэрхэн дээрэмдсэнийг зарлахдаа прокурорын сануулгыг дагуу нэрийг нь нууцалсан ч, олон нийт хэн болохыг нь төвөггүй таньсан билээ.  Х.Нямбаатар "…Монгол Улсын нэр бүхий Ц, К нэртэй хүмүүс Хятадын иргэн В-гээс Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах нэрээр 5.3 тэрбум төгрөг, Ц, К нар нь Өмнөговийн Ханбогд суманд байрлах Гашуунсухайт, Ганцмод боомтын хооронд газар доогуур нүүрс тээвэрлэж, битүү туузан дамжуургын ажилд хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт гэж 22 тэрбум төгрөг, нийт 27.3 тэрбум төгрөгийг залилсан. Холбогдогчоор Монголын Ц, К, Б нарыг татаж, хурал нь зургаан удаа хойшлогдож, анхан шатны шүүхэд хянагдаж байгаа"-г мэдээлсэн.

К гэдэг Кёкшүюзан Д.Батбаяр болохыг хэвлэлүүд мэдээлсэн. Энэхүү мэдээллийн мөрөөр Кёкшүюзан Д.Батбаяртай холбогдоход тэрбээр шүүхийн процесс явагдаж байгаа тул ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэсэн юм. Түүнээс  Хууль зүй, дотоод хэргийн сайд  гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн гэх мэдээлэл олон нийтэд өгсөн нь шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого эсэхийг тодруулахад тэрбээр тоймтой хариулт өгсөнгүй.

Болсон явдлыг эргэн сануулахад Кёкүшюзан Д.Батбаяр нарын нэр бүхий хүмүүсийг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан 2019 оны дөрөвдүгээр сараас шалгаж эхэлсэн.  Кёкүшюзан Д.Батбаяр,  Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч  Н.Болормаа, "Сайхан ордос туурь"  компанийн гүйцэтгэх захирал Б.Цэрэндорж нар нь гадны хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах замаар залилан мэхэлсэн гэж буруутгасан байдаг. Тодруулбал, 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд "Евроази интернэшнл инвестмент групп"-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан ч бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас нь өнөөдрийг хүртэл нэг нь ч хэрэгжээгүй гэж шүүхэд зарга үүсгэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
5
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж