Хуучирсан мэдээ: 2022.11.01-нд нийтлэгдсэн

Киев хот усгүй болов

Киев хот усгүй болов

ОХУ Хартэнгисийн флот дахь халдлагад Украиныг буруутгаж, үр тарианы хэлэлцээрээс гарна гэж мэдэгдсэн. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрөөр Хар тэнгисийн флот дахь Крымийн боомтод 16 нисгэгчгүй онгоцоор дайрсан гэж ОХУ Киевийг буруутгасан. Тиймээс дайны бүсээс үр тариа экспортлох НҮБ-ын зуучлалын хэлэлцээрт оролцохоо зогсоолоо гэж ОХУ мэдэгдсэн ч хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ачсан 12 хөлөг онгоц Хар тэнгисийн гурван боомтоос гарчээ.

Энэ мэдэгдлийн дараа буюу өчигдөр /2022.10.31/ Украин даяар чухал дэд бүтцэд ОХУ-ын арми пуужингийн цохилт өгч, нийслэлийн ихэнх хэсгийг усгүй болгов. Хотын дарга Виталий Кличко хэлэхдээ, Киевийн 350 мянга орчим байшинд цахилгаан тасарч, хотын 80 хувь нь дэд бүтцийн байгууламжид учирсан гэмтлийн улмаас усгүй болсон байна.

Украины эрчим хүчний байгууламжууд хэдэн долоо хоног үргэлжилсэн халдлагад өртөөд байсан. Энэ удаад Харьковоос Черкассын төв болон баруун хязгаар хүртэлх бүс нутгуудад эрчим хүч тасрав. Ийнхүү чухал дэд бүтцийг онилсон нь гадаа хүйтэрч буй  үед эрчим хүчний хэрэглээнд хатуу хязгаарлалт тавихад хүргэв.

Украины армийн мэдээлснээр өчигдөр ОХУ-аас 50 гаруй далавчит пуужин харвасны 44-ийг нь саатуулсан байна. Оросын пуужин, нисгэгчгүй онгоцууд 10 бүс нутагт цохилт өгч, дэд бүтцийн 18 объектыг сүйтгэсэн. Үүний ихэнх нь эрчим хүчтэй холбоотой объект байв.

"Цахилгаан, ус тасалдсан нь Орос улс энхийн хэлэлцээ, дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах сонирхолгүй байгааг харуулж байна.  Путины цорын ганц зорилго бол үхэл ба сүйрэл" гэж Украины Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Олег Николенко твиттер хуудсандаа бичжээ.

Эх сурвалж: NBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж