5 акр арлыг 2.1 сая доллараар худалдана

Хуучирсан мэдээ: 2022.11.01-нд нийтлэгдсэн

5 акр арлыг 2.1 сая доллараар худалдана

5 акр арлыг 2.1 сая доллараар худалдана

Чесапикийн булангийн гадаа байрлах 5 акр талбай бүхий хувийн арлыг 2.1 сая доллараар зарах гэж байна. Эзэмшигч Гэйл, Жон Хармон нар арлыг нэгэн цагт борделло, хууль бус архины үйлдвэр ажиллуулахад ашиглаж байсан гэж үздэг. Типпити Вичити арал нь ээдрээтэй гарал үүсэлтэй хэдий ч орчин цагт бол зугаа цэнгэлийн гол маршрут болжээ. Тус Вашингтон ДС хотоос машинаар 90 минут явах зайтай.

Арлын эзэд болох 70 гарсан хосууд Гэйл, Жон Хармон нар  1970-аад онд орон нутгийн "Вашингтониан" сонины зараас уг арлыг олж хараад худалдаж авчээ. Тэтгэвэрт гарсан хуульч Гэйл хэлэхдээ, тэд Жонны цэргийн үүргээс шалтгаалан  Вашингтон ДС руу нүүх үедээ усан эрэг дээрх амралтын газар хайж байсан гэж Insider-д ярьжээ. Арлыг тодорхойлохдоо, Уильям Шекспирийн "Ричард II" жүжигт: "Энэ бол  хагас диваажин,. Байгаль өөрөө өөртөө зориулж барьсан цайз" гэж бичсэнийг иш татжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж