2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 186,736,313 төгрөгийн үнийн дүн бүхий 807,747 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 29 компанийн хувьцааны ханш өсөж, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Авто импекс" ХК (AOI +14.75%), "Материалимпекс" ХК (MIE +14.71%) болон "Ариг гал" ХК (EER +13.48%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол савхи" ХК (UYN -12.83%), "Блюскай секьюритиз" ХК (BSKY -5.77%) болон "Бодь Даатгал" ХК (BODI-4.69%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 21,956 ширхэг нэгж эрхийг 12,925,694 төгрөгөөр, 495 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 49,500,000 төгрөгөөр, мөн энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 6 ширхэг үнэт цаасыг 589,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 1.17 хувиар өсч, 35005.92 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,455,537,340,680 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ