Цас орсноор зам талбай мөстөж халтиргаа гулгаа үүсч нийслэлчүүд автомашинтай бүү хэл явган зорчиход ч хүндрэлтэй болжээ. Өвөлдөө Улаанбаатарын гудамж, талбай мөсөн каток болдог нь хэвийн үзэгдэл болсон. Учир нь, Улаанбаатарын гудамж талбайг гялгар гантиг хавтангаар хийсэн нь иргэдийг бэртэж гэмтэхэд хүргэдэг. Гялгар толигор замаас болж өдөрт 100 гаруй хүн их бага хэмжээгээр гэмтэн ГССҮТ-д ханддаг байна.
Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд ГССҮТ-ийн амбулаторийн тасагт 700 орчим хүн хандаж тусламж үйлчилгээ авсан бөгөөд эдгээрийн 20 гаруй хувь нь зөвхөн халтиргаанаас болж бэртэж гэмтжээ.
Насны бүлгийн хувьд 5-83 насны хүмүүс байгаа аж. Хэдийгээр иргэд өөрсдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах ёстой ч нийтийн зам талбайд эзэмшигч байгаа тохиолдолд тухайн зорчих хэсгийн талбайг цэвэрлэх үүрэгтэй. Тодруулбал, албан байгууллагууд халтирч унаж, бэртэхээс сэргийлсэн наалт наах зэргээр арга хэмжээ авах зохицуулалттай. Аж ахуй нэгжүүдийн тухайд гадна орчныхоо 50 метр зайд халтиргаа, гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмчилгээний зардал, энэ хугацаанд олох байсан орлогыг тухайн байгууллага хариуцдаг. Хэрэв тухайн байгууллага хохирлыг барагдуулахаас татгалзвал иргэд Иргэний шүүхэд хандах боломжтой. Эрүүл ахуйн тухай хуулийн 4.4.3, 13.1.6 дугаар заалтад тусгаснаар байгууллага, аж ахуй нэгж өөрийн ашиглалтад байгаа зам талбайг арчилж цэвэрлэх, зорчих хэсгийн аюулгүй байдлыг хангана гэж тусгажээ.
Гэвч нийслэлийн нийтийн эзэмшлийн гантиг чулуун замууд ихэвчлэн төрийн эзэмшил бүхий хэсгүүдэд байдаг. Түүнээс шалтгаалж олон зуун хүн бэртсэн ч хохирлоо барагдуулж чаддаггүй.
Хэрэв албан байгууллагын ойролцоох гялгар зам дээр унаж бэртсэн тохиолдолд иргэд гомдлоо харьяа дүүргийнхээ иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлж, хохирлоо барагдуулах эрхтэй байдаг. Энэ мэтчилэн Гэм хорын хохирлын гомдол мэдээллийг иргэд дүүргүүдийн иргэний хэргийн шүүхэд ч өгөх боломжтой. Харин нийтийн эзэмшлийн зам талбайд халтирч унасан тохиолдолд иргэн өөртөө л гомдоно гэсэн үг.
Угтаа бол төр эзэмшлийн газраа тохижуулах, засан сайжруулах үүрэгтэй.
Гэвч жил бүрийн өдийд өнөөх л дүр зураг хэвээр. Бусад дулаан орны жишгийг дагаж гантиг чулуун хавтангаар явган хүний замыг чимснээс болж олон зуун иргэн гэмтэж бэртэж байна. Явган замын гулгамтгай гялгар хавтангаа солихын оронд иргэдийг резинен ултай гутал өмс гэж даапаалаад зогсохгүй халтиргаагүй зам олж алх гэнэ. Түүгээр ч барам зөвлөмж хуудас боловсруулж иргэдэд гутал хувцсаа тохируулан өмсөхийг зааж байгаад иргэд дургүйцэж байна.
Зочин 2022-11-01 139.5.216.230
2 хөл дээрээ зовлогоо аваад аятайхан явж чадахгүй бол хохь чинь
Зочин 2022-11-01 202.131.238.26
Оркуудаа гэж одоо л хотод орж ирж байгаа болохоор гадаад улсад явган хүний зам гантигаар хийдэггүй, үзүүртэй шорон хашаа битгий хэл, хашаа хайс ч байх ёсгүй гэдгийн мэдэхгүй л дээ. Яриж хэл байгаа нь гэсэн өөртөөгөө таарчихсан.
Зочин 2022-11-01 84.133.237.243
МУУСААН ХӨДӨӨНИЙ УНАЖ ҮХЭЖ МӨРГӨЛДӨЖ ҮХВЭЛ ХОТ ЦЭВЭРШИНЭ.ХОТОД АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ БОЛ ХӨДӨӨ РУУГАА ТОНИЛЦГОО
Зочин 2022-11-01 202.131.238.26
Оркуудаа гэж одоо л хотод орж ирж байгаа болохоор гадаад улсад явган хүний зам гантигаар хийдэггүй, үзүүртэй шорон хашаа битгий хэл, хашаа хайс ч байх ёсгүй гэдгийн мэдэхгүй л дээ. Яриж хэл байгаа нь гэсэн өөртөөгөө таарчихсан.
Зочин 2022-11-01 202.131.238.26
би өнгөрсөн 2 сард цас орсон өглөө талбай дээр хальтирч унаад гараа хугалсан. Одоо ч эдгээгүй байна. Тэгээд гантиг зүам гэхээр нөгөөхөө солих гэж байна гээд баахан мөнгө иднээ
Зочин 2022-11-01 192.82.68.80
Өнөөдөр нийслэлийн дарга нар ойгоо тэмдэглээд хэдэн муу хөгшнийг унагааж гэрээс нь гаргахыг болиулж түгжрэл бууруулсан тухайгаа тэмдэглэн баярлаж банй Яармагт
Зочин 2022-11-01 202.21.119.186
үнэхээр тэнэг, өвөл болдог газар ийм гантиг хийж болохгүй гэдгийг мэдэхнүй байна гэдэг чинь олгой толгой нь ажиллахгүй байна гэсэн үг энэ ёстой үнэн шүү
Зочин 2022-11-01 66.181.168.199
үнэхээр тэнэг, өвөл болдог газар ийм гантиг хийж болохгүй гэдгийг мэдэхнүй байна гэдэг чинь олгой толгой нь ажиллахгүй байна гэсэн үг
Зочин 2022-11-01 202.179.26.45
Харгис нийгэм
хүннү 2022-11-01 202.179.24.124
Энэ нийгэм өөрөө хүний төлөө биш. Аль ч нам гарсан ялгаагүй л гялгар цалгар зүйлээр нүд хуурч мөнгө л идэх дон шүгэлсэн. Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн хот. Тиймээс гудамж талбайгаа хүн хальтардаггүй зүйлээр засаж янзлах ёстой байсан юм. Одоо энэ гялгар зам дээр хэдэн хүн хальтарч гэмтсэн тоо замаа алдсан.
Зочин 2022-11-01 64.119.21.20
za khutsaach,
Зочин 2022-11-01 192.82.68.80
Дөнгөж сая манай ажилтан ярилаа. Өчигдөр орой халтирч унаад хөл, нуруу нь гэмтээд эмнэлэгт үзүүлж байнө гэж. Гоёлын хавтангаас боллоо, цементээрээ байсан бол гэнэ. Сүх жанжины талбай ч тэр гялгараас нь зугтааж харайсаар байтал эрүүл монгол хөтөлбөр болж гүйулээ
Зочин 2022-11-01 66.181.180.207
yamar sanaatai iim gulgadad hawtangar burdeg bna.eniig sain shagaarai.horlon suitgeh ajillagaa dhu
Зочин 2022-11-01 103.26.195.102
Гялгар хавтангаар зам тавиулсан төрийн албан тушаалтныг шалган тогтоож, нэр усыг нь нийтэд ил зарлах хэрэгтэй!!!
Зочин 2022-11-01 202.55.188.81
яг гантиг мөн үү . эсвэл гялгар өнгөлгөөтэй цемэнт болон хайрганы хольц уу
Иргэн 2022-11-01 49.0.178.66
Энд төр гэхээсээ илүү Хот байх байлгүй дээ, Дүүргүүд гэж бий, тэгээд бид, АА нэгж, их л том хүмүүн болж байгаа юм байхдаа төр гэхээр бүтэх үү, нэг хэсэг нь хийдэг ажлаа л хий…С.УНДАРМАА асуудлад ганцхан талаас нь "цохилт хийх арга" хэрэглэжээ хайран цаг…
Зочин 2022-11-01 192.82.83.89
Бүх ААН, байгууллагууд 50 м зайд цас, мөсөө цэвэрлэх хэрэгтэй байна. Эхний цаснаар л бөөн мөс, халтиргаа боллоо ш дээ.