Д.Батбаяр: Шүүхийн процесс явж байгаа тул мэдээлэл өгөхгүй

Хуучирсан мэдээ: 2022.10.31-нд нийтлэгдсэн

Д.Батбаяр: Шүүхийн процесс явж байгаа тул мэдээлэл өгөхгүй

Д.Батбаяр: Шүүхийн процесс явж байгаа тул мэдээлэл өгөхгүй

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрөгч Баасан гаригт гадаадын хөрөнгө оруулагчдыг луйвардсан, дээрэмдсэн, тоносон хэргүүдийн жагсаалтыг танилцуулсан. Тэрбээр улстөрчид, хуульчид, олны танил хүмүүс сүүлийн 10 жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчдыг хэрхэн дээрэмдсэнийг зарлахдаа прокурорын сануулгыг дагуу нэрийг нь нууцалсан ч, олон нийт хэн болохыг нь төвөггүй таньсан билээ.  Х.Нямбаатар "…Монгол Улсын нэр бүхий Ц, К нэртэй хүмүүс Хятадын иргэн В-гээс Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах нэрээр 5.3 тэрбум төгрөг, Ц, К нар нь Өмнөговийн Ханбогд суманд байрлах Гашуунсухайт, Ганцмод боомтын хооронд газар доогуур нүүрс тээвэрлэж, битүү туузан дамжуургын ажилд хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт гэж 22 тэрбум төгрөг, нийт 27.3 тэрбум төгрөгийг залилсан. Холбогдогчоор Монголын Ц, К, Б нарыг татаж, хурал нь зургаан удаа хойшлогдож, анхан шатны шүүхэд хянагдаж байгаа"-г мэдээлсэн.

К гэдэг Кёкшүюзан Д.Батбаяр болохыг хэвлэлүүд мэдээлсэн. Энэхүү мэдээллийн мөрөөр Кёкшүюзан Д.Батбаяртай холбогдоход тэрбээр шүүхийн процесс явагдаж байгаа тул ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэсэн юм. Түүнээс  Хууль зүй, дотоод хэргийн сайд  гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн гэх мэдээлэл олон нийтэд өгсөн нь шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого эсэхийг тодруулахад тэрбээр тоймтой хариулт өгсөнгүй.

Болсон явдлыг эргэн сануулахад Кёкүшюзан Д.Батбаяр нарын нэр бүхий хүмүүсийг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан 2019 оны дөрөвдүгээр сараас шалгаж эхэлсэн.  Кёкүшюзан Д.Батбаяр,  Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч  Н.Болормаа, "Сайхан ордос туурь"  компанийн гүйцэтгэх захирал Б.Цэрэндорж нар нь гадны хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах замаар залилан мэхэлсэн гэж буруутгасан байдаг. Тодруулбал, 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд "Евроази интернэшнл инвестмент групп"-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан ч бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас нь өнөөдрийг хүртэл нэг нь ч хэрэгжээгүй гэж шүүхэд зарга үүсгэжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж