Дуучин, жүжигчин И Жихан Итэвоны үймээнээр нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.10.31-нд нийтлэгдсэн

Дуучин, жүжигчин И Жихан Итэвоны үймээнээр нас баржээ

Дуучин, жүжигчин И Жихан Итэвоны үймээнээр нас баржээ

Өмнөд Солонгосын Итэвон дүүрэгт сүнсний баяр тэмдэглэхээр цугласан залуус нарийн гудамжинд шахалдаж, чихэлдэн олноороо амиа алдсан хэрэг гарсан. Уг эмгэнэлт явдлын үеэр 300 орчим хүн амьсгалын дутагдалд орж, 154 нь нас барсан гэх мэдээлэл байна. Тэгвэл "Produce 101 Season 2" кинонд тоглосон дуучин, жүжигчин И Жихан үймээний үеэр нас барсан нь тогтоогджээ. И Жихан нь 24 настай байсан.

Түүний харъяалагддаг “935” агентлаг энэ талаар өчигдөр /2022.10.30/ мэдээллээ. “Бид энэ мэдээг худлаа гэж найдаж байсан, сонсоод маш их цочирдсон. Гэр бүл нь яг одоо маш их гашуудаж байгаа тул асуудалд болгоомжтой хандахыг хүсье. Тэр амар амгалангийн оронд очих болтугай” гэж “935” агентлаг эмгэнэл илэрхийлжээ.

Пак Хи Сок, Ким До Хён, Чо Жин Хён зэрэг "Produce 101 Season 2" киноны жүжигчид инстаграм хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлэв. И Жихан 2017 онд уг киногоороо анх олны анхаарлын төвд орж байв. Дараа нь 2019 онд "Today Was Another Nam Hyun Day" драмад тоглосон.

Эх сурвалж: SOOMPI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж