Путин хэдэн орлон тоглогчтой вэ?

Хуучирсан мэдээ: 2022.10.31-нд нийтлэгдсэн

Путин хэдэн орлон тоглогчтой вэ?

Путин хэдэн орлон тоглогчтой вэ?

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дор хаяж гурван орлон тоглогчтой гэж Украины Цэргийн тагнуулын газрын дарга Кирилл Буданов мэдэгдлээ. Тус орлон тоглогчид нь Путинтэй адилхан харагдахын тулд гоо сайхны мэс засалд орсон гэв. Орлон тоглогчид эртнээс л чухал арга хэмжээнүүдэд оролцдог байсан.

“Бид байнга гарч ирдэг гурван хүний талаар мэднэ. Гэхдээ цаана нь хэчнээн хүн байгааг мэдэхгүй байна. Тэд бүгдээрээ пластик мэс засал хийлгэсэн. Ялгаж болохуйц ганц зүйл нь тэдний биеийн өндөр. Энэ нь зураг, бичлэгүүд дээр тодорхой харагдана. Түүнчлэн, дохио зангаа, биеийн хэлэмж, чихний дэлбээ нь хүн бүрийнх өөр байдаг. Жинхэнэ Путин оршин тогтнож байгаа эсэх л хамгийн чухал” гэж Буданов хэллээ. Путин Кремльд эрх мэдлээ алдсанаа нуун дарагдуулахын тулд орлон тоглогчдоо ашиглаж байгаа гэж Буданов үзэж байна.

Түүнчлэн Украины албаныхан сүүлийн үед Оросын довтолгооны төлөвлөгөөний учрыг олохгүй, төөрөлдөөд байгаа аж. Оросууд ямар ч логикгүй төлөвлөгөө гаргаж байна гэж тэд үзжээ. “Галзуу Влад яаж ч муудсан гэсэн тэнэг бол биш” гэж Буданов хэлэв. Тиймээс энэ нь түүний олон орлон тоглогчтой холбоотой байж болзошгүй.

Оросын эрх баригчид цэргийн нөлөөллийнх нь хувьд Будановыг хамгийн том дайснаа гэж тодорхойлсон.

Эх сурвалж: DAILY STAR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж