Ж.Чинбүрэн, Ж.Мөнхбат нар давхар дээл нөмрөх үү?

Хуучирсан мэдээ: 2022.10.31-нд нийтлэгдсэн

Ж.Чинбүрэн, Ж.Мөнхбат нар давхар дээл нөмрөх үү?

Ж.Чинбүрэн, Ж.Мөнхбат нар давхар дээл нөмрөх үү?

Сүүлийн үед Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой холбоотой асуудал олны анхаарлын төвд байна. Тухайлбал, “Өргөө” амаржих газрын асуудлаас үүдэн С.Энхболд сайдын томилгоог улс төрийн хүрээнд эргэн харахаар ярилцаж байгаа гэх мэдээлэл бий. Дээрх асуудлыг 2023 оны төсвийг баталсны дараа дээрх асуудлыг оруулж ирэх бөгөөд албан бус мэдээллээр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг сайдын суудалд горилж суугаа мэдээлэл оргүй биш юм. Ж.Чинбүрэн гишүүний хувьд анх удаа парламентад сонгогдсон, тиймээс сайд болох шаанс бага.  Гэхдээ албан тушаалын амбиц ихтэй, Эрүүл мэндийн сайдын томилгоо хөндөгдөх бүрт Ж.Чинбүрэнгийн нэр цухалзсаар ирсэн. Саяхан болсон “Өргөө” амаржих газрын дуулианы цаана С.Энхболд сайдыг огцруулах “технологийг” Ж.Чинбүрэн өрдөж суугааг салбарынхан хэлнэ лээ. Ж.Чинбүрэн гишүүний тухайд Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байхдаа хувийн эмнэлэг ажиллуулсан гэх мэдээлэл байдаг.

Харин одоогийн сайд С.Энхболдын хувьд сайдын суудлаасаа буусан ч “хоосон” үлдэхгүй. Цар тахлын үеийн төсөв, “Эрт илрүүлэг”-ийн шинжилгээний үр дүн гээд түүнд иргэдийн зүгээс ямар дүн тавих нь ойлгомжтой. Мөн түүний эхнэр н.Цолмон төрөх эмнэлгүүдийн холбооны тэргүүнээр ажилладаг ба, удахгүй менежментийн хувьчлалаар Хоёрдугаар эмнэлэг болон, төрөх эмнэлгийг авахаар бэлдэж байгаа гэх мэдээлэл бий.

Үндсэндээ саяхан болсон “Өргөө” амаржих газрын дуулиан бол эрүүл мэндийн салбарын идээ буглаа гарсан хэрэг ерөөсөө ч биш. Цаана нь эрүүл мэндийн салбарынхны хувьчлал, сайдын сандал суудал зэрэг томоохон эрх ашиг нуугдаж буй гэж хардаж болохоор юм. Тэгвэл сайд нарын халаа сэлгээг 2023 оны төсвийг баталсны дараа “зүтгүүлэх” прогнозтой байна. Үүнээс гадна Засгийн газрын бүтцэд Боомт хариуцсан сайдын албан тушаал эзэнгүй байгаа. Уг суудалд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг томилох тохироо хийсэн ч тэрбээр дээрх мэдээллийг үгүйсгэсэн. Гэхдээ 2023 оны төсөвт Боомт хариуцсан сайдын төсөв орж ирж буй учраас МАН-ынхан уг томилгоонд яарахгүй байгаа аж.

Иймээс төсөв батлагдсаны дараа Засгийн газрын гишүүдийн халаа сэлгээ дахин эхлэх нь байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж