АН үндсэндээ хоёр жил тамга тэмдэг, даргын асуудлаар маргаж байгаа. Тэгвэл бүлгийн дарга асан Д.Ганбат тамгаа хүлээлгэж өгөөгүй учир шинэ тамгатай болсон талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээллээ. Тэрбээр “АН-ын бүлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. АН-ын тамга тэмдэгтэй холбоотой асуудлыг өмнөх хэвлэлийн хурлаар хүлээцтэй хандана гэж хэлж байсан. Нэгэнт ажил үүрэг тодорхой, хуулийн дагуу бүлгийн үйл ажиллагаа явагдаж байна. Д.Ганбатыг өнөөдрийг хүртэл тамга тэмдгээ хүлээлгэж өгөөд амжилт хүсэх байх гэтэл тийм үйлдэл гаргаагүй. Эрх бүхий байгууллагаас өмнөх тамгыг хүчингүйд тооцоод шинээр хийж, надад өгсөн. Ер нь тамгандаа ч биш л дээ” гэх хариултыг өглөө. Харин бүлгийн дарга асан Д.Ганбатын хувьд тамгаа аваад зугтсан гэх мэдээлэл ч бий. Харин тэрбээр үүнийг үгүйсгэж хууль ёсны ардчилсан намын тамга тэмдэг хүчинтэй гэх үгийг хэлнэ лээ.
Холбоотой мэдээ