Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон үүрэгтэй зам цэвэрлэгээний 2 автомашиныг хог цэвэрлэгээ, тээвэрлэлт хариуцсан байгууллагууддаа хүлээлгэн өглөө.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх "Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг хоггүй цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хог тээврийн байгууллагууддаа шинэ 10 ширхэг хогний автомашин хүлээлгэн өгсөн.

Тус зам цэвэрлэгээ, усалгааны тусгай зориулалтын автомашинууд нь орчны -30 градусаас +40 градус хүртэлх үед асфальт болон бетон хучилттай замыг цэвэрлэх, ЗУНЫ УЛИРАЛД зам гадаргууны тоос шороог цэвэрлэх, угаах, ногоон байгууламж, зүлэг услах, ӨВЛИЙН УЛИРАЛД дагтаршсан цас, мөсийг арилгаж, халтиргаанаас сэргийлэх бодис цацах зэрэг хосолсон үүрэгтэйгээрээ онцлог бөгөөд 4 улиралд үйлчилгээнд явах боломжтой юм.

Хоггүй Хан-Уул#Эко дүүрэг