Ганц модны шуурхай штабаас өнөөдөр /2022.10.31/ мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, Covid-19-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх, шинэ мутант вирус болох /BF7/ битүүмжлэгдсэн тээврийн багууд ихээр нуун дарагдуулж, хурдан тархаж байгаа нөхцөл байдлыг харгалзаж халдвар хамгааллын дэглэмийг чангатгахаар болсон байна.
Энэхүү дэглэмийн хүрээнд хил нэвтрэх тээврийн хэрэгслийн битүүмжлэл гэмтсэн буюу лац хөдөлгөсөн тохиолдолд гурван сарын хугацаагаар, багажны хайрцаг нээлттэй тохиолдолд 21 хоногоор хил нэвтрэх эрхийг нь хязгаарлана гэжээ.
Харин жолооч амны хаалт, хамгаалалтын хувцас хэрэглэлийг журмын дагуу өмсөөгүй тохиолдолд 14 хоногийн хугацаанд хил нэвтрэхийг хориглох аж.
Холбоотой мэдээ