Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтоос тодрууллаа.
-Дарханы замыг сүр дуулиантай нээсэн гэх асуудалд та ямар тайлбар өгөх вэ?
-Ажлын хэсгийн дүгнэлтийг сая сонсч, ярилцлаа. Тодорхой шийдэл гаргахаар бүлэг хуралдаж байна. Өөр асуудал байхгүй. Үндсэндээ энэ долоо хоногт 2023 оны төсвийг хэлэлцэнэ. Анхны хэлэлцүүлэг хийгдэнэ. Энэ дээр бүлэг ямар байх вэ гэдэг байр сууриа нэгтгэж байна. Дарханы замыг сүр дуулиантай нээсэн зүйл байхгүй. Бор-Өндөр сум Даланжаргал сумыг холбосон 50 км замын нээлт болсон. Бямба гаригт болсон. Тэр замын зургийг тавиад Дарханы замыг нээлээ гэсэн байна лээ. Дарханы замын хөдөлгөөн нээгдсэн. Нэг урсгал, хоёр эгнээ замын хөдөлгөөн нээгдсэн. Дарханы замыг олон жил удаашруулж, аж ахуй нэгж, иргэдээ чирэгдүүлсэнд хүлцэл өчье. 2019 оноос хойш дөрвөн жил гаруй хугацаанд Дарханы замыг барьж байгуулах ажил хийгдсэн. Өчигдрийн байдлаар хөдөлгөөн бүрэн нээгдсэн. Дархан хот, ОХУ, хойд чиглэл рүү зорчиж байгаа иргэд дахин шороон замаар явахгүй. Дөрвөн жил хүлээсний эцэст хатуу хучилттай замаар явах боломж бүрдлээ. Ирэх жилийн өдийд хоёр урсгал, дөрвөн эгнээг нээх зорилготой байна.
Дарханы замыг дуусчихлаа гэж хүмүүс ойлгоод байна. Үгүй ээ. Нийт ажлын 50 хувь нь хийгдсэн. Ирэх нэг жилийн хугацаанд үлдсэн 50 хувийн ажлыг хийнэ.
-Дарханы замтай холбогдуулан нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа гэсэн. Танд мэдээлэл байна уу?
-Манай яамд ажиллаж байсан тодорхой хүмүүсийг Дарханы тендертэй холбоотойгоор шалгаж байгаа юм байна лээ. Тоог нь хэлэх боломжгүй байна. Дарханы зам удааширсан шалтгаан нь шаардлага хангаагүй “цүнхний компани”-ийг шалгаруулсан явдал. Үүнтэй холбоотой Дарханы зам удааширсан. Нөгөө талаараа цар тахлын нөхцөл байдал байсан. Намайг ажлаа авч байх үед барилгын материалын хомсдол, санхүүжилттай холбоотой асуудлууд байсан. Энэ бүгдийг газар дээр нь тодорхой хэмжээнд шийдсэн. Есдүгээр сарын эхээр 117 км замыг хучсан байгаа. Ирэх жил бас 100 гаруй км замыг хучна. Ингээд хоёр урсгал, дөрвөн эгнээ зам нээгдэнэ. Дээрээс нь бид нар дахиад 5 см зузаан хучилттай замаа 10 см болгож зузаатгана. Нэмж хэлэхэд, Дархан-Улаанбаатарыг холбоод ажил дуусахгүй. Бид цаашдаа Алтанбулаг-Замын-Үүдийг хурдны замаар холбоно.
Иргэн 2022-10-31 202.126.88.167
Хэдэн жилийн настай барьсан юм бол доо…?
ёстой их баярлалаа ккк 2022-10-31 103.57.95.228
Үгүй та нартаа ёстой их баярллаа
зочин 2022-10-31 150.129.143.159
МАН Ы ХУЛГАЙЧУУД ДАРХАНЫ ЗАМЫГ ИРЭХ СОНГУУЛЬД ХӨЗӨР БОЛГОЖ АШИГЛАХ ГЭЖ БАЙНА. ТЭНЭГ ОЛОН ТҮМЭН МОНГОЛЧУУД ОДОО ХУУРТАГДАХГҮЙ ГЭЭР БҮРМӨСӨН МАН ЫГ БУЛШЛАХ ХЭРЭГТЭЙ.
Зочин 2022-10-31 103.80.210.201
Шинж сайд Бодлогын хүрээний ажлуудыг цэгцэлж барилгын материал, санхүү нь гацсан байсан ажлыг жигдлжж өгснөөр дарханы замын ажил хуодан хугацаанд явагдлаа гэж ойлгоод байгаа. Халтар сайд 2 жил гаран үйлийн үрээ ярьж байсан хүн шдээ. Тэгснээ гэнэт амлалтандаа хүрлээ ч гэх шиг яг үнэндээ Бямбацогт сайд гацсан ажлуудыг хөдөлгөж амалсандаа хүрч 10 сардаа 2 урсгал нэг эгнээ замыг ашиглалтанд орууллаа. Бас попорч Халтар шиг пи-ар ч хийсэнгүй мундаг хүн шүү
Зочин 2022-10-31 202.126.90.60
Өөрөө хийсэн юм шиг ширэн нүүртэй н**ш вэ.
Зочин 2022-10-31 202.126.90.132
Хаха ха
зочин 2022-10-31 150.129.140.224
Хүний хийсэн ажлыг өөрийн болгох гэж шоудах хэрэггүй шүү. Чи юу ч хийж чадаагүй. Дараагийн сонгуульд чамайг МанайХовдынхон сонгохгүй. Хүний хийсэн ажлыг өөрийн болгох гэж их зүтгэж байх шив. хар шившиг, мэргэжлийн бус байж юу ярина вэ.
Зочин 2022-10-31 202.21.104.2
Ажлыг бол явуулж сурсан хүн л дээ ер нь хүн амбицтай зорилготой түүнийхээ төлөө зүтгэдэг байх хэрэгтэй. Шинэ сайд энэ ажлыг түлхэж өгсөн л дөө
Зочин 2022-10-31 150.129.142.130
Ямарч ажил хүн болон өөр шалтгаанаас болж зогсдог. Энэ зам дээр 2.4-р замыг тeндeрт шалгаруулсан хүмүүс нь монгол төрд их л гай тарисан. Энэ сайд үлдэх замын хэсгийг яаж ажиллуулж ирнх жилийн өдийд замаа хүлээлгэж өгөхөөс их дзүйвл шалтгаална даа
Зочин 2022-10-31 192.82.70.10
За даа Бямбацогтын хэрэг нэг их байсан болов уу даа.
Зочин 2022-10-31 202.55.188.35
балин хамартаа 6 жил шороогоор явж 700 хүн үрэгдсэн
зочин 2022-10-31 64.119.26.229
энэ хөгийн БИ өвчноор нэвт өвчилсөн хөгийн коммунистыг хараад, ярьж байгаад нь сонсроод КОММУНИСТУУДАД ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ИГТЭ6 ТЭД МӨНХӨД ХУДЛАА ЯРЬДАГ гэсэн мэргэн хүний үг санагдчихлаа. сайдын ажил аваад л 1 сарын дотор энэ ажлыг амжууллаа. үлдсэн 50 хувийн нэг жилд амжуулна гэнээ. чамайг ажил авахад 300м орчим л хучлт хийгдээгүй байсан. нийт замын 60 орчим хувь нь 4 эгнээтэй болчихсон байгаа. энэ бол ховд биш, хүмүүс ввж мэдэж байгаа. оросууд шиг худлаа л ярьдгаа болчих
Зочин 2022-10-31 202.131.245.243
тарвагадоржийн салтааны нэг үс. Ордонд санамсаргүй гээгдэж үлдсэн юм. Ховдын дунгаан.
Зочин 2022-10-31 103.229.122.94
Энэ шуналтанг сайд болгодог нь Оюун-Эрдэнийн маш том алдаа даа, шунал нь хязгааргүй.