"Дархан руу зорчиж байгаа иргэд дахин шороон замаар явахгүй"

Хуучирсан мэдээ: 2022.10.31-нд нийтлэгдсэн

"Дархан руу зорчиж байгаа иргэд дахин шороон замаар явахгүй"

"Дархан руу зорчиж байгаа иргэд дахин шороон замаар явахгүй"

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтоос тодрууллаа. 


-Дарханы замыг сүр дуулиантай нээсэн гэх асуудалд та ямар тайлбар өгөх вэ? 

-Ажлын хэсгийн дүгнэлтийг сая сонсч, ярилцлаа. Тодорхой шийдэл гаргахаар бүлэг хуралдаж байна. Өөр асуудал байхгүй. Үндсэндээ энэ долоо хоногт 2023 оны төсвийг хэлэлцэнэ. Анхны хэлэлцүүлэг хийгдэнэ. Энэ дээр бүлэг ямар байх вэ гэдэг байр сууриа нэгтгэж байна. Дарханы замыг сүр дуулиантай нээсэн зүйл байхгүй. Бор-Өндөр сум Даланжаргал сумыг холбосон 50 км замын нээлт болсон. Бямба гаригт болсон. Тэр замын зургийг тавиад Дарханы замыг нээлээ гэсэн байна лээ. Дарханы замын хөдөлгөөн нээгдсэн. Нэг урсгал, хоёр эгнээ замын хөдөлгөөн нээгдсэн. Дарханы замыг олон жил удаашруулж, аж ахуй нэгж, иргэдээ чирэгдүүлсэнд хүлцэл өчье. 2019 оноос хойш дөрвөн жил гаруй хугацаанд Дарханы замыг барьж байгуулах ажил хийгдсэн. Өчигдрийн байдлаар хөдөлгөөн бүрэн нээгдсэн. Дархан хот, ОХУ, хойд чиглэл рүү зорчиж байгаа иргэд дахин шороон замаар явахгүй. Дөрвөн жил хүлээсний эцэст хатуу хучилттай замаар явах боломж бүрдлээ. Ирэх жилийн өдийд хоёр урсгал, дөрвөн эгнээг нээх зорилготой байна.

Дарханы замыг дуусчихлаа гэж хүмүүс ойлгоод байна. Үгүй ээ. Нийт ажлын 50 хувь нь хийгдсэн. Ирэх нэг жилийн хугацаанд үлдсэн 50 хувийн ажлыг хийнэ.

-Дарханы замтай холбогдуулан нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа гэсэн. Танд мэдээлэл байна уу?

-Манай яамд ажиллаж байсан тодорхой хүмүүсийг Дарханы тендертэй холбоотойгоор шалгаж байгаа юм байна лээ. Тоог нь хэлэх боломжгүй байна. Дарханы зам удааширсан шалтгаан нь шаардлага хангаагүй “цүнхний компани”-ийг шалгаруулсан явдал. Үүнтэй холбоотой Дарханы зам удааширсан. Нөгөө талаараа цар тахлын нөхцөл байдал байсан. Намайг ажлаа авч байх үед барилгын материалын хомсдол, санхүүжилттай холбоотой асуудлууд байсан. Энэ бүгдийг газар дээр нь тодорхой хэмжээнд шийдсэн. Есдүгээр сарын эхээр 117 км замыг хучсан байгаа. Ирэх жил бас 100 гаруй км замыг хучна. Ингээд хоёр урсгал, дөрвөн эгнээ зам нээгдэнэ. Дээрээс нь бид нар дахиад 5 см зузаан хучилттай замаа 10 см болгож зузаатгана. Нэмж хэлэхэд, Дархан-Улаанбаатарыг холбоод ажил дуусахгүй. Бид цаашдаа Алтанбулаг-Замын-Үүдийг хурдны замаар холбоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж