Өнгөрөгч амралтын өдөр сошиал орчинд "halloween"-ний баяр хэмээн хаалга тогшиж чихэр гуйсан бага насны хүүхдийг өшиглөж буй дүрс бичлэг цацагдсан.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 16:48 цагт Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Доод айлын хүн манай хүүхдийн гэдэсрүү өшиглөсөн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 9 настай, эмэгтэй Н гэгчийг Halloween баяр гэж чихэр цуглуулах зорилгоор доод айлын хаалгыг тогшиход тус байранд оршин суух 56 настай, эрэгтэй Х гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өшиглөсөн гэх үйлдэлд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа талаар мэдээллээ.
Холбоотой мэдээ