АН: Засгийн газар төсвөөс гадуурх зарцуулалтыг их хийж байна

Хуучирсан мэдээ: 2022.10.31-нд нийтлэгдсэн

АН: Засгийн газар төсвөөс гадуурх зарцуулалтыг их хийж байна

АН: Засгийн газар төсвөөс гадуурх зарцуулалтыг их хийж байна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2022.10.31 /12:00 цагт мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:

-Өнгөрсөн бүлгийн хурлуудаар Монголбанкны удирдлагууд болон Үндэсний аудитын газар, Үндэсний статистикын газрын мэргэжилтнүүдийг дуудаж, мэдээлэл авлаа. Учир нь улсын төсвийг өргөн барьж хэлэлцэж байна. Эдгээр байгууллагууд тусдаа үйл ажиллагаа явуулдаг хараат бус байх ёстой. Засгийн газраас өргөн барьсан төсвийн тухай хуулийн зөрчилд эдгээр байгууллага ямар байр суурьтай байгааг сонсч, тодруулсан. Бид гурван зүйл дээр хариулт авах гэсэн юм. Ард түмний нэрийн өмнөөс төр хариуцах ёстой Монголбанк, Хөгжлийн банк, Төрий өмчит аж ахуйн нэгжүүдийн өрийг оруулахгүй тооцож байгаад холбогдох мэргэжлийн байгууллагуудаас тайлбар авахад Засгийн газрыг өмөөрч, "бөөрөнхий" хариултыг өгч байна.
Засгийн газар төсвөөс гадуурх зарцуулалтыг их хийж байна. Төсвийн алдагдал 1.5 их наяд төгрөг болж байгааг нуун далдалж, Ирээдүйн өв сангийн мөнгийг үүнд оруулж тооцоолж байна. Бодит алдагдлын хэмжээнээс гурав дахин их байна. Энэ бүх асуултад хариулт авч чадахгүй байна. Тиймээс холбогдох байгууллагууд нь хараат бус ажиллах шаардлагыг тавьж, ажиллаж байна.
Хоёрдугаарт, 2022 оны дөрөвдүгээр улирал болж байна. МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт хэр байна. Бодит байдлыг эрх баригчид, ард түмэн, УИХ-ын гишүүдээс асууя гэлээ. Зөвхөн 2020 оноос ярьвал 50 хувьдаа орж байгаа болохоос биш 2016 оноос ярьвал Засгийн газар маш их урт хугацаанд ажилласан. Тиймээс МАН 2020 онд мөрийн хөтөлбөрөөрөө таван зүйл заалттай, 700 гаруй жагсаалтыг гаргаж байсан. Үүнээс хэрхэн яаж биелсэн бэ. Тодруулбал, эдийн засаг, түгжрэл, ногоон хөгжил, хүний хөгжил, засаглалын асуудлаар зүйл заалт оруулж байж. Долоо хоногийн хурал бүрээрээ бид энэ таван бүлгийн эхний хүний хөгжлийн асуудлыг авч, ярилцлаа. Ирэх оны төсвөөр Засгийн газар юу хийх талаар төвлөрч ажиллая. Бид "Амлалт ажлын зөрүү" хөтөлбөрт ажлыг санаачилж байна. Тэд юу юу амалж, одоо ажил нь яаж байна, ямар зөрүү гарч байна вэ?
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон Монголбанкны мөнгөний бодлогын заалтад зээлийн хүүг бууруулж, сарын нэг хувь болгоно гэсэн мөрийн хөтөлбөрийн зүйл заалт одоо хэдэн хувь байна вэ.
Энэ асуудлыг сөхөж, эрх баригчдаас асуугаарай. Мөн иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулна гэсэн. Тухайн үед ядуурал 28 хувьтай байсан бол үүнийг хоёр дахин бууруулахаар 10 гаруйхан хувьтай болсон байх ёстой. Гэтэл одоо 42 хувь болсон. Энэ тоо ч бага байна. Үүнээс их хувьтай байгаа. Хүн амын 91 хувь нь ядуурсан гэж үзэж байгаа.
УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ:
-Улсын төсөв хэлэлцэж буй энэ цаг хугацаанд МАН өнөөдөр сонгуулийнхаа амлалтыг биелүүлэхийн төлөө ажиллаж байна уу гэдгийг та бүхэн хяналт тавиарай. Өрийг багасгах тал дээр бус нэмэгдүүлэх тал дээр улсын төсвийг баталж байна. Иргэд, аж ахуйн нэгжийн төлөх өр улам нэмэгдэнэ. Жилдээ 150 мянган тонн мах экспортолно гэсэн бол өнөөдрийн байдлаар 1000 тонн мах л экспортолж байна. Дарханы арьс ширний үйлдвэрийн цогцолборыг ашиглалтад оруулж чадсангүй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж