“Тоглолтоо цуцлаагүйд монголчууд л бухимдсан”

Хуучирсан мэдээ: 2022.10.31-нд нийтлэгдсэн

“Тоглолтоо цуцлаагүйд монголчууд л бухимдсан”

“Тоглолтоо цуцлаагүйд монголчууд л бухимдсан”

"Тоонот" рекордсын уран бүтээлчид дөрвөн жилийн ойгоо тохиолдуулан энэ жил "21х21" төслийг санаачилсан. Төслийн хүрээнд Монгол орны өнцөг булан бүрд хүрч, аялан тоглолтоо хийсэн билээ. Энэхүү төслийн хаалтын тоглолт Улаанбаатарт есдүгээр сарын 9-нд болсон. Үүний дараагаар энэ сарын 28-30-нд "Тоонот”-ынхон бүрэн бүрэлдэхүүнээрээ Өмнөд Солонгосын Бусан, Сөүл хотуудад тоглолтоо хийхээр төлөвлөж, зар мэдээллүүдээ түгээгээд байсан юм. Тэд 28, 29-ний  тоглолтуудаа амжилттай хийсэн. Гэвч өнгөрсөн бямба гарагт БНСУ-ын Сөүл хот, Итэвон дүүрэгт олон хүн амь насаа алдсан харамсалтай үйл явдал болсон юм.

Тус улсад олон хүний амь эрсдэж, арваннэгдүгээр сарын 5 хүртэл үндэсний эмгэнэлийн өдөр болгон зарлачихсан байхад 30-ний өдөр "Тоонот” студийг тоглолтоо хийлээ хэмээн олон нийт цахим хуудаст дургүйцлээ илэрхийлж буй.

Тодруулбал, өнгөрсөн Бямба гаригийн (2022.10.29) орой сүнсний баярыг тэмдэглэхээр 100 мянга гаруй хүн Итэвонд цуглажээ. Гадаадын иргэд олноор очдог, янз бүрийн соёлыг нэг дор харж болдгоороо алдартай Итэвонд тэр өдөр урьд урьдынхаас илүү олон хүн цугласнаас зарим гудамжинд зөрөх зайгүй түгжирсэн гэж нэгэн гэрч ярьжээ. Гэтэл хэн нэгэн алдартай хүн ирсэн сургаар харах гэсэн хүмүүс нэг зүгт түрэн шахаж эхэлжээ. Удалгүй хүмүүс орилолдож эхэлсэн гэж аймшигт үйл явдлыг нүдээр харсан гэрч ярьсан байна. Энэ харамсалтай явдлын дараагаар  Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл орон даяар гашуудал зарласан юм.

Тоглолтын бүрэлдэхүүнд яваа "Дижитал" хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг буюу Эрка үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Энэ сарын 29-ний болсон үйл явдалд бид харамсч байгаа. Хүний амь эрстэхэд хөөрч баясаад байх хүн байхгүй байх.

Бид 30-ний өдрийн тоглолтыг цуцлахаар хоорондоо ярилцсан. БНСУ-ынхаа хууль дүрмийг дагая хэмээн холбогдох байгууллагуудтай нь ярилцаж үзсэн. Онцгой, цагдаа гээд олон газраас мэдээлэл авахад цуцал гэж хориглоогүй.

Арга хэмжээг зохион байгуулж буй солонгосын тал гашуудал зарлаж буй тул танай тоглолтыг зохион байгуулах боломжгүй болсон гэж хэлээгүй. Хэлсэн бол бид хүлээж авахад бэлэн байсан. Төрийн, төрийн бус байгууллагууд цуцлах шаардлага байхгүй гэсэн тул нэгэнт зориод ирчихсэн юм чинь гээд бид сүүлийнхээ тоглолтыг хийсэн. Тоглолтод ирсэн монголчуудаасаа тоглолтыг цуцлаад бүгд тарах уу, тоглолтоо хийх үү хэмээн саналыг нь ч сонссон. Тоглолт эхлэхийн өмнө Монгол Улсын Элчин сайдын яамнаас зөвлөх гээд хүн ирсэн. Тайзан дээр гараад үг хэлсэн. Биднийг тоглолтын өмнө заналхийлээд гарсан" хэмээв.

Мөн “Тоонот” рекордсын уран бүтээлчдийн хэлж байгаагаар сүүлийн хуваарьт тоглолтоо цуцлаагүйд монголчууд л бухимдсан байна.

Монголоос тус улсад суугаа Элчин сайдын яам дээрх мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдэлд "2022 оны аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд хэт олон хүн цугларснаас үүдэлтэй ослоос шалтгаалан олон хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлт явдал боллоо. Суугаа орны төр засаг, ард иргэд, дэлхийн улс орнууд болсон хэрэг явдалд эмгэнэн гашуудаж, сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж байна.

Энэхүү хүнд цаг үед бид солонгос анд нөхөдтэйгөө хамт бөгөөд Монгол Улсын иргэд та бүхэн оршин суугаа орныхоо гашуудалт цаг үеийг хүндэтгэн, аливаа төрлийн баяр ёслол, тоглолт, спорт наадам зохион байгуулахгүй, оролцохгүй байхыг уриалж байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж