ЗХЖШ-ын даргын томилгоог энэ долоо хоногт хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2022.10.31-нд нийтлэгдсэн

ЗХЖШ-ын даргын томилгоог энэ долоо хоногт хэлэлцэнэ

ЗХЖШ-ын даргын томилгоог энэ долоо хоногт хэлэлцэнэ

ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийг ажлаас нь чөлөөлж, ЗХЖШ-ын I орлогчоор ажиллаж буй Бригадын генерал С.Ганбямбыг томилохоор болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл Д.Ганзориг нь өөр ажилд томилогдож байгаатай холбогдуулан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох саналыг зөвшилцөхөөр хүргүүлж буй талаар албан бичигт дурджээ. Иймээс энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар томилгооны асуудлыг хэлэлцэх нь байна.

 

 

Зэвсэгт хүчний жанжин штабын даргад нэр дэвшигч бригадын генерал

Сүнрэвийн Ганбямбын товч танилцуулга

Сүнрэв овогтой Ганбямба нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай.

Боловрсол, мэргэжил:

  • 1983-1893 онд Нийслэлийн 33 дугаар дунд сургуульд суралцан, бүрэн дунд боловсрол эзэмшсэн
  • 1993-1997 онд Цэргийн их сургуульд суралцаж, “Артиллерийн команд- тактикийн мэргэжил эзэмшин Цэргийн ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн
  • 2007-2009 онд Батлан хамгаалахын удирдлагын академид суралцан, “Стратег-тактик, команд штаб”-ын мэргэжил эзэмшиж, Цэргийн ухааны магистрын зэрэгтэй, “Онцгойлох үнэлгээтэй” төгссөн
  • 2017-2019 онд Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын академид суралцаж “Төрийн цэргийн аюулгүй байдал” мэргэжлээр төгссөн
  • Одоо ҮБХИС-ийн докторантурт суралцаж байна
    Бригадын генерал С.Ганбямба нь Бүгд Найрамдах Турк Улсад 2003 онд “Энхийг сахиулах ажиллагааны ахан шатны дамжаа, 2006 онд “Батальоны захирагчийн дамжааг”-г тус тус төгссөн. Мөн 2014 онд Канад Улсад “Англи хэлний анхан шатны дамжаа"-г дүүргэсэн. Орос, турк, англи хэлний зохих мэдлэгтэй.

Ажлын туршлага:

  • 1997-2000 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид салааны захирагч;
  • 2000-2001 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид батарейны захираг;
  • 2001-2006 онд Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуульд ротын захирагч;
  • 2006-2007 онд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид артиллерийн дарга;
  • 2009-2012 онд Батлан хамгаалахын удирдлагын академийн Цэргийн стратегийн тэнхимд багш, ахлах багш;
  • 2012-2013 Онд Батлан хамгаалах яаманд тасгийн дарга, ахлах мэргэжилтэн;
  • 2013-2017, 2019-2020 онуудад Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга;
  • 2020-2021 оны 9 дүгээр сард Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга;
  • 2021 оны 9 дүгээр сараас Зэвсэгт хүчний Жанжин штабын 1-р орлогч даргаар томилогдон ажиллаж байна.
  • 2010-2011 онд Афганистан улсад Артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн 11 дүгээр ээлжийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн.

С.Ганбямба нь Цэргийн их сургууль, Батлан хамгаалах удирдлагын академи, ОХУ-ын Жанжин штабын академийг төгсөж, цэргийн боловсролын хувьд оператив- стратегийн түвшинд ажиллах шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний анги байгууллага, Цэргийн сургууль, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон Цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагад шат дараалан ажилласан дадлага, туршлагатай, энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг удирдан оролцсон, Зэвсэгт хүчинд тасралтгүй 29 жил албаа нэр төртэй хааж буй тэргүүний дээд офицер юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж