Сергей Лавров АНУ-ын ерөнхийлөгчийг үгээр хатгав

Хуучирсан мэдээ: 2022.10.31-нд нийтлэгдсэн

Сергей Лавров АНУ-ын ерөнхийлөгчийг үгээр хатгав

Сергей Лавров АНУ-ын ерөнхийлөгчийг үгээр хатгав

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр /2022.10.30/ Украины асуудлыг ярихдаа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденг үгээр хатгажээ. Тодруулбал, “1962 оны Кубын пуужингийн хямралтай адил дэлхийн хэмжээний сөргөлдөөнийг даван туулах мэргэн ухаан Жо Байденд байгаа гэж найдаж байна” гэж тэр хэлсэн.

ОХУ Украинд довтолсон нь Кубын хямралаас хойш Москва болон барууныхны хооронд үүссэн хамгийн том сөргөлдөөн болсон юм. Кубын хямралын үед ЗХУ болон АНУ цөмийн дайнд тун ойртож очсон аж. Кубын пуужингийн хямрал буюу Карибын тэнгисийн хямрал нь 1962 оны аравдугаар сарын 16-аас арваннэгдүгээр сарын 20-ны хооронд үргэлжилсэн. АНУ тухайн үед Итали болон Туркт пуужин байршуулсан бөгөөд энэ нь ЗХУ Кубад баллистик пуужин байршуулахтай давхцсан юм. Аравдугаар сарын 27-нд Кеннеди болон Хрущев нар Куба, Турк дахь бүх пуужинг устгахаар нууцаар тохиролцож байжээ.

Гадаад хэргийн сайд Сергей Лавров пуужингийн хямралын тухай ярилцлагыг Оросын төрийн телевизэд өгчээ. Тэрбээр “Өдгөө ОХУ-д өрнөдийн зэвсгээр заналхийлж байгаа нь 1962 оны хямралтай төстэй байна. Ялгаа нь гэвэл 1962 онд Хрущев, Кеннеди нар хариуцлага, мэргэн ухаанаа харуулах боломжтой байсан. Харин одоо бид АНУ болон түүний холбоотнуудын зүгээс тийм бэлэн байдал олж харахгүй байна” гэж хэллээ. “Орос улс цаашид яах ёстой вэ” гэж сэтгүүлч Лавровоос асуусан. Тэрбээр “ОХУ, тэр дундаа ерөнхийлөгч Владимир Путин хэлэлцээ хийхэд бэлэн байгаа байдал өөрчлөгдөөгүй” гэж хариулжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж