Зорчиход хүндрэлтэй зарим аймгийн замын хөдөлгөөнийг хязгаарлажээ

Хуучирсан мэдээ: 2022.10.31-нд нийтлэгдсэн

Зорчиход хүндрэлтэй зарим аймгийн замын хөдөлгөөнийг хязгаарлажээ

Зорчиход хүндрэлтэй зарим аймгийн замын хөдөлгөөнийг хязгаарлажээ

Автотээврийн үндэсний төвөөс цаг агаарын нөхцөл байдлын улмаас автозамуудын мөстлөг үүссэн тул түр хугацаанд хөдөлгөөн хязгаарлаж байгааг мэдээллээ. Цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн урьдчилсан мэдээллээр баруун таван аймагт ойрын өдрүүдэд их хэмжээний цас орохыг анхааруулсан. Мөн төвийн болон зарим аймгийн нутгаар өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний цас орсон тул зам даваанд халтиргаа үүсчээ.

Одоогийн байдлаар Сүхбаатар, Хэнтий, Дорнод чиглэлийн нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд зогсоосон байна.

Мөн Архангай аймгийн Цагаан давааны авто замын зорчих хэсэгт цас их орсны улмаас тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Иймд АТҮТ-ийн шуурхай бүлэг хуралдан зарим аймаг руу зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож эхэлжээ. Урьдчилсан мэдээгээр Хөвсгөл, Булган, Архангай, Хэнтий, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр их хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх юм.

Тиймээс АТҮТ-өөс шаардлагатай зохицуулалтыг шуурхай хийж, мэдээллийг дор бүрнэ өгнө гэлээ.

Иймд онцын шаардлагагүй бол орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахыг албаныхан анхаарууллаа. Халтиргаа үүссэн орон нутгийн замуудад Тээврийн цагдаагийн алба, АТҮТ, ОБЕГ-ын алба хаагчид ажиллаж байгаа аж. Албаныхны өгч байгаа мэдээллээр иргэд жолоочдыг замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж заавал өвлийн дугуй солихыг шаардаж байна. Өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа ч замын нөхцөл байдалд хурдаа тохируулж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж даваа болон шалгах постууд дээр хяналт тавьж байгаа гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж