Олимпийн сайдыг олон ажил хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2022.10.31-нд нийтлэгдсэн

Олимпийн сайдыг олон ажил хүлээж байна

Олимпийн сайдыг олон ажил хүлээж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн Газрын зарим гишүүдийг шинээр томилсон билээ. Тухайлбал,  Монгол Улс анх удаа спортын  сайдтай болов.

Олимп, нийтийн биеийн тамир, спортын анхны сайдаар Б.Бат-Эрдэнийг томилсон.

Ерөнхийдөө төр засаг спортын салбарыг сүүлийн жилүүдэд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр “тойглож” байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг байсан Биеийн тамир, спортын газар 2020 онд Засгийн Газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо болж, өргөжсөн. Тэгвэл энэ удаад бүр сайдтай болчихлоо. Сайдын ажил хүндхэн эхэлсэн нь нууц биш.

Аравдугаар сарын 27-ноос өмнө Монгол Улс допингийн эсрэг Үндэсний хорооны дүрмээ батлахгүй бол монголчуудыг олимпын наадамд оролцуулах байж болох асуудал тулгарсан. Ажлын хэсэг яаралтай хуралдан Допингийн эсрэг үндэсний дүрмийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газарт танилцуулсан. Ямартай ч сайд эхний том даваагаа амжилттай давав.

Дараагийнх нь төсөв. Төсөв хэлэлцэж буй энэ үед спортын салбарын төсвийг хасч, танах асуудал багагүй яригдсан. Олимп, дэлхийн медальтнуудад олгодог сар бүрийн урамшууллыг зогсоох, нийт салбарынх нь төсвийг багасгах асуудал дээр Б.Бат-Эрдэнэ сайд тэмцсэн сурагтай.

Үндэсний шигшээ баг жилдээ долоон тэрбум төгрөгийн төсөвтэй. Төсвийн дөрвөн тэрбум нь тамирчин, дасгалжуулагчдын цалин, 3.5 тэрбум нь олон улсын тэмцээн уралдаанд оролцох зардал. Дасгалжуулагч 1.5 сая, тамирчин 1.2 сая төгрөгийн цалингаар цалинжиж байна.

Одоо Биеийн тамир, спортын тухай хуульд анхаарах хэрэгтэй. Тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар энэ оны эхнээс ярьсан ч өдийг хүртэл УИХ-д өргөн бариагүй байна.

Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулах тухай хуулиар дараах эрх зүйн харилцаануудыг нэмэлт, өөрчлөлтөөр оруулах болно.Үүнд:

Биеийн тамир, спортын байгууллага босоо тогтолцоонд шилжиж байгаа учир харьяа байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх, бүтэц орон тоог батлах зохицуулалтыг нэмэлтээр оруулах, асуудал эрхэлсэн сайдын зарим эрхийг асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэд шилжүүлэх, биеийн тамир, спортын үйл ажиллагааг аж ахуйн нэгж байгууллагад идэвхжүүлэх үүднээс байгууллага өөрийн санаачилгаар биеийн тамир, спортын нэгж байгуулах, биеийн тамирын арга зүйч ажиллуулах, биеийн тамир, спортын мэдээллийн нэгдсэн цахим сантай холбоотой харилцаанд өөрчлөлтийг тус тус оруулсан болно.

Салбарын хэмжээний улсын төсвийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг газар зүйн байршил, хүн амын тоотой уялдуулж тооцох, төлөвлөх норм, аргачлалыг боловсруулж, хэрэгжүүлэхэд хууль тогтоомжоор олгогдсон эрх хэмжээ байхгүй байгаа тул биеийн тамир, спортын салбарын санхүүжилтийн дэд тогтолцоог боловсронгуй болгоход хүндрэл үүсэж байгаа тул холбогдох зохицуулалтын тусгана.

Түүнчлэн Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дагалдуулан Галт зэвсгийн тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлэх аж.

Мөн дараах асуудлууд дээр анхаарч ажиллах шаардлага бий гэж спорт холбоодоос хүссэн.

  • Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх,
  • Дасгалжуулагчийн хөтөлбөр боловсруулах,
  • Хүний нөөцийг чадавхжуулах, татварын бодлого,
  • Тэмцээний төсөв, тоног төхөөрөмж, материаллаг баазыг бэхжүүлэх,
  • Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт зарим спортын төрлийг тусгах,
  • Өвлийн спортын бүтээн байгуулалт,
  • Сахилга бат, ёс зүй,
  • Спортын байгууллагын шинэ бүтэц бүрэлдэхүүнийг бий болгох,
  • Гадаадаас дасгалжуулагч урих,
  • Виз хөнгөлөх,
  • Олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдын мөнгөн урамшуулалыг цэгцлэх
  • Газар олголттой холбоотой асуудал

Мэдээж 2023 онд Парисын олимпийн эрх олгох тэмцээнүүд хүлээж байна. Өнгөрсөн удаад Монголын тамирчид түүхэндээ байгаагүй олон эрх авч, шинэ төрлүүдэд хүч үзсэн. Энэ удаад тус амжилтаа ахиулахыг ядаж бататгахыг зорих хэрэгтэй. Үүнд сайдын оролцоо нэн чухал. Тамирчдын онгоцны зардал, буудлын мөнгөнөөс эхлээд бэлтгэл сургуулилалт, эдлэл хэрэглэл дээр дэмжих асуудлууд гарч ирнэ.

Ирэх онд "Улаанбаатар-2023" зүүн Азийн наадам болно. Б.Бат-Эрдэнэ саяхан болсон наадмын зохион байгуулах хорооны уулзалтад оролцохдоо "Зүүн Азийн Залуучуудын наадам нь Монгол Улсад болох гэж буй бүсийн хэмжээний спортын анхны том арга хэмжээ учраас өөрийн зүгээс онцгой анхаарал хандуулж хамтарч ажиллах болно” гэдгээ илэрхийлжээ. Энэ мэт ажлууд сайдыг хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж