Ерөнхий сайдын тэмцэл ба журмын нөхдийнх нь хулгай!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Ерөнхий сайдын тэмцэл ба журмын нөхдийнх нь хулгай!

Ерөнхий сайдын тэмцэл ба журмын нөхдийнх нь хулгай!

Покероор бол тэрбээр хамаг зүйлээ бооцоонд тавилаа гэж хэлж болно. Түүний журмын нөхөдтэйгөө хийх ээлжит тэмцэл нь нүүрсний гэх хэрэг юм. Хэрэвзээ Л.Оюун-Эрдэнэ ялбал ядаж л нүүрсний хулгай, луйвар цэгцэрнэ.  Тэгвэл ДНБ-ий хэмжээ дор хаяж хоёр дахин тэлнэ. Ялагдвал засгийн болон намын тамгаа алдаж мэднэ. Гол нь Монголын төр дээрэм, тонуулын үүр уурхай хэвээр үлдэнэ.

Иймээс Л.Оюун-Эрдэнийн жилийн өмнө хэлж байсан үгийг эргэн  сануулъя, “Авилгатай тэмцэнэ гэдэг бол журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг. Анд нөхдөө бодох уу. Улс орноо бодох уу гэсэн салаа зам дээр ирээд байна”.

1.

Засгийн газрын өнгөрөгч долоо хоногийн Лхагва гаригийн хуралдаанаар  “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилов.  У.Хүрэлсүхийн засгийн үед буюу 2019 онд  “Эрдэнэт” үйлдвэрт ийм онцгой дэглэм тогтоож байсан билээ.

Энэхүү үйл явдлаас  таван сарын өмнө, өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхий сайд ард иргэддээ хандан үг хэлэхдээ “….Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой асуудлыг гаргаж тавина. Тэнд төрөөс гадуур, хяналтгүй их хэмжээний мөнгө эргэлдэж байна. Нүүрсний экспортын тонн тутмаас 60-70 ам.долларын зөрүүг завшиж байсан бүлэглэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан.  Энэ  луйвар цэгцрэхэд манай улсын ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлэхээр байгаа. Нүүрсний тээвэрлэлт эрхлэдэг олон мянган машин бий. А.Адьяасүрэнгээс эхлээд манай парламентын олон гишүүн нүүрс зөөдөг.  Тэд Гашуунсухайтын төмөр замыг  арав гаруй жил гацаасан. Учир нь тэдэнд маш их ашигтай байсан юм билээ” гэж байв. Ийнхүү тэрбээр амалсныхаа дагуу анд нөхөдтэйгөө, нүүрсний бүлэглэлтэй хийх тэмцлээ албан ёсоор эхэлснээ зарласан нь “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг ажлаас нь чөлөөлсөн явдал боллоо.

Нүүрсний гэх бүлэглэл ганц өнөөдөр гараад ирчихсэн юм биш. Нам, үзэл бодол харгалзахгүй мөнгөн дээр эрх ашиг нэгдсэн, олон жил улсаа тонож идсэн тэднийг Л.Оюун-Эрдэнэ байнд нь тавьж чадах эсэх нь ёстой л өөрийнх нь эр зоригоос шалтгаална.

Л.Оюун-Эрдэнэ тэдэнтэй "түрийвч" нэгтэй, эрх ашиг нэвт сүлбэлдсэн бол энэ хэрэг тэгсхийгээд ээлжит жүжиг болоод дуусах байх.  Нүүрсний тендер, оффтэйк гэрээний нууц дэлгэгдэх юм бол оффшор цаашаа том дуулиан дэгдэнэ. МАН-ын цагаан байранд "хар шуурга" тавьж магадгүй.  Авчиг, Л.Оюун-Эрдэнийн зориг нь эс хүрэх хийгээд тэрбээр журмын нөхдөө  бодох аваас улс нь авлигатайгаа, нам нь хархуудтайгаа живнэ гэсэн үг.

2.

Нүүрсний хулгай луйврын дэргэд Хөгжлийн банкийг тонож идсэн мөнгө хэдхэн задгай мөнгө гэх. Гэвчиг  1.6 их наяд төгрөг бага мөнгө биш. Энэ нь банкных нь нийт активынх нь тал нь гэхээр “жижигхэн” ч луйвар бүр биш.  Улсын Ерөнхийлөгч нь, УИХ-ын гишүүд нь, сайд, дарга нар нь төрийн мөнгийг том, жижиггүй хусдаг, хулгайлдаг болохын тод жишээ. Гомдмоор нь тэдний ихэнх нь ахнаасаа идэж, ууж, тонож луйвардах зорилготой байсан гэх. Тиймээс улсаа тонож дуусдаггүй улстөрчдийн "хоёр чихийг нь огтлоод" ч болтугай мөнгөө олж авах нь дараагийн "ээлжийнхэнд" сануулга, даруулга болж үлдэнэ.

Ерөнхий сайдын энэ мэт тэмцлийг нам нь, журмын нөхөд нь наанаа алга ташин хүлээн авч буй мэт боловч цаанаа, ширээн доороо "салаавчтай" сууж байгаа хүмүүс засгийн танхим дотор нь,  бүдүүн бүлэгт нь, намын цагаан байранд нь цөөнгүй бий.  Ил дайснаас инээсэн дайсан илүү хортой ч гэдэг.  Эрх биш энэ бүгдийг, хоёр нүүдлийн цаадах хожилоо бодож л Л.Оюун-Эрдэнэ мөнгөний бүлэглэлтэй, намын авлигачидтайгаа тэмцлээ эхлүүлсэн байлгүй.  Хумсаа нуурсан муурнууд, "муураа нуусан хумснууд" МАН-ын цагаан байраар дүүрэн хөлхөлдөж яваа. Ямар сайндаа Б.Ганхуягийг ажлаас нь битгий чөлөөлөөч гэж Т.Аюурсайхан, А.Адъяасүрэнгээс эхлээд Ерөнхий сайдын үүдийг тогших билээ. Үүний ард нөгөө сүлбэлдсэн эрх ашиг, сүлжилдсэн хөрөнгө, мөнгө бий  нь нэн ойлгомжтой.

3.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дэлгэсэн гадаадын хөрөнгө оруулагчдын тоносон гэх хэргийн жагсаалт шинэ сэдэв биш юм.  Өмнө нь хэвлэлээр өчнөөн бичигдэж, улс төрийн хүрээнд амтай болгон л ярьж ирсэн асуудал.  Үнэнийг хэлэхэд тэднээс, дээрэмчдээс  хариуцлага, ял шийтгэл асуух болохоос сайд гарч ирээд зарлалаа гээд айж ичих хүн байхгүй. Айх байсан бол юм юу гэж бусдын хөрөнгийг дээрэмдэх вэ дээ.  Гэхдээ ингэж зарласан нь Ерөнхий сайдын журмын нөхөддөө өгч буй анхааруулга байж болно. Товчхондоо, Л.Оюун-Эрдэнийн авлигатай тэмцэх А,Б төлөвлөгөөгөө ар, араас нь зарлалаа гэж уншигдаж байна. Учир нь, Х.Нямбаатар  дотоодын хөрөнгө оруулагчдыг тоносон хэргийг удахгүй зарлана гэж зарласнаас дүгнэвэл шүү дээ. Хөгжлийн банк, нүүрсний хулгай, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын тоносон хэргүүд зарлаагүй дайны оршил байх. Өөрийнх нь хэлсэнчлэн авлигатай тэмцэх нь Ардын намтай тэмцэнэ гэсэн үг. Улс төрөө бодож байгаа бол улс орноо бодохоос аргагүй.  Л.Оюун-Эрдэнэ С.Баярын хэмжээний стратегич болох үгүй нь түүний журмын нөхөд хэр дайтаж чадахаас хамаарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

57 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2022-10-31 202.9.46.0

Энэ Оюунэрдэнэ худлаа попроод эхлэв. Хэдэн .жараахайнуудыг. нэрлэсэн болоод .том тулнуудаа.хагаалаад л өнгөрнө. Энэ ойлгомжтой.

Avatar

хулан 2022-10-31 66.181.161.58

ТОМ ЖҮЖИГ ТАВИЛТ ЯВСААР УЛС ОРОН МӨХЛИЙН ИРМЭГТ ТУЛСААР ХУЛГАЙЧИД ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨ ОБШОРЛУУГАА ЗӨӨСӨӨР ЮМ ШУУДАРНАА ГЭЖ

Avatar

ЗОЧИН 2022-10-31 158.208.192.248

ЭНЭ НӨХӨР ЧИНЬ ӨӨРӨӨ ХУЛГАЙЧ ШҮҮ ДЭЭ. ХУЛГАЙЧЫН НЭГ МЭХ НЬ "ХУЛГАЙЧЫГ БАРИАРАЙ" ГЭЖ ОРИЛОХ ГЭДГИЙГ МАНАЙХАН ЭРХ БИШ ГАДАРЛАЖ БАЙГАА БАЙЛЛГҮЙДЭЭ!

Avatar

Зочин 2022-10-31 202.131.230.218

Уул уурхайн лицензийн хулгайч луйварчдаа ернь яах гэж байна даа

Avatar

Зочин 2022-10-31 192.82.73.38

Луйварчид. МАН руу дайраад нэмэргүй. Долоон үеэрээ идээд ч барахгүй. луйвар хийчихээд шуналтай ад чөтгөрүүд вэ. Ард түмэн дахиад самруулахгүйшдээ

Avatar

Зочин 2022-10-31 192.82.93.11

ямар амархан мунхаг монголын малуудыг лайк даруулж байна аа. би яг алаад өглөө шүү гээд л 2024 дахиад гараад ирэх юм биз дээ.

Avatar

Зочин 2022-10-31 192.82.68.41

Хүмүүс хоосон өлөн баына даа.Гол ажлаа бас давхар анхаарах.Махаа харилцан ойлгрлцох,Нүүрёээ хэл амгүй гаргах.Олгой хагарвөл тогоон дотроо шүү

Avatar

Hvn 2022-10-31 202.9.46.28

МАН-д сэтгэл үнэхээр дундуур байна шүү. Адаглаад л зүгээр ажил хийлгэхгүй холио сэлгээ. Арай улстөрийн шалтгаанаар гээгүй байгаа даа. Сэлгэх хүмүүсээ сэлгээд байна уу гэхээр эсрэгээр нь хийгээд байх юм. Болж бүтэж байгаа зүйл цөөн. 24 онд л дүнгээ тавиулах байх даа.

Avatar

Зочин 2022-10-31 192.82.84.15

Оюун-Эрдэнэ ба түүний журмын нөхөд бүгд хулгайч нар. Хэн нь хэнтэйгээ тэмцэж чадах вэ дээ. Худлаа попрол

Avatar

Бат 2022-10-31 202.126.90.159

Хүмүүс минь хүнийг хийсэн ажилаар нь үнэлж сураач. МАН 6 жил болоход 200 км зам тавах гэж 6 жил болж зөвхөн засвар хийгээд явж байсан замыг хуулж мөнгө идэж сонгуульдаж шоудсаар сая нэг бүрэн бус нээлээ. Нөгөө урсгал ч хэдэн жил болж ашиглалтанд орох бол. МАН-ын ЗГ дарга болохын өвчин туссан ажил хийж чадахгүй хойшоогоо харсан б**с ухах дуртай нялхсын өвчтэй , мөрөөдлийн жагсаалт ярьдаг капиталист, социалистын алинч биш феодал нам болой. 24 онд энэ солиот нөхдүүдийг зайлуулья.

Avatar

Саруул 2022-10-31 210.107.57.105

Ерөнхий сайд хөгжлийн банк, ЖДҮ-гийн хулгайч нараа шийдлдээ. Тэгээд байж бид итгэнэ. Нүүрсний хулгайг өмнө энэ 2 гоо нэг тийш нь болгох ёстой

Avatar

Зочин 2022-10-31 66.181.179.230

Л.Оюунэрдэнэ аль ч талаараа явилхан амьтан шүү дээ. Өөрөө 5 төгрөгтэй болоод л ээлжээ өгнө. Хийж чадах зүйл, стратеги энэ тэр бол бүр ярилтгүй. Зүгээр хөнгөн жингийн л бөх шүү дээ…

Avatar

Зочин 2022-10-31 202.179.21.211

Нээрээ л ерөнхийлөгч эрдэнэт үйлдвэрийг цэврэлэж хүзүүгүй хулгайчуудыг дарсан шиг ерөнхий сайд нүүрсний хулгайчуудыг дарна дөө. Тэр чадна итгэж байна. Буриадын хөвгүүлдийн зоригийг магтан дуулья.

Avatar

Зочин 2022-10-31 1.73.0.136

Сүүлийн 6 жилд төрд АН-н үртэсч үлдээгүй шүү!!!
МАНгасууд өөрсдийгөө л нухах байх!
Зөвхөн УИХ-д гэхэд 30 гаруй нүүрсний хулгайч сууж бна!!!

Avatar

Зочин 2022-10-31 192.82.73.38

Юу гэнээ, Луйварчдын дийлэнх нь нь АН нэртэй луйварчдын бүлэглэлд байгаа атал МАН-ын журмын нөхөдтэйгээ тэмц гэжээнэ_ өдөөн хатгалаг уу. Оюун-Эрдэнэ минь гэмт хэрэг хийсэн л бол нам ялгахгүй тэмцэх зарчим чинь түмэн зөв. Ард түмэн танд найдаж байна

Avatar

Хогийн амьтадаар дүүрсэн УИХ 2022-10-31 103.229.122.94

УИХ-д МАН-аас сонгогдсон С.Амарсайхан, Анандбазар, Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ, Болорчулуун, Бямбацогт, Даваасүрэн, Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан, Наранбаатар, Чойжилсүрэн, Дэлгэрсайхан, Ж.Мөнхбат, Мөнх-Оргил, Цэрэнпунцаг гэсэн хогийн хулгайчид байхад улс орон хөгжихгүй ээ.

Avatar

Саруул 2022-10-31 210.107.57.105

нэрлээч. Мөнхбат……гээд

Avatar

зочин 2022-10-31 64.119.21.184

Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ, Нямбаатар тэргүүтэй шинэ сэтгэлгээтэй залуу хүчнүүд тууштайхан арга хэмжээ авбал бузар булай явдлыг бүрэн тас цохиж чаддаггүй юмаа гэхэд зах зухаас нь нэлээд цэгцлэх л байх даа. Шантарчихгүй, бас тэгээд мөнгөнд автчихгүй бол гэж олон түмэн хүлээж байгаа шүү.

Avatar

zochin 2022-10-31 103.26.194.133

Elbegdorjiig haraahaasaa omno Bagabandi, Bayar nariinhaa tolgoitoi yari,MN iin haan

Avatar

Zochin 2022-10-31 103.26.194.133

Bayar shig eh ornoosoo yrbagch ,abilagch hylgaichiin tarisan gaig horloliig Mongolchyy yr ydmaaraa heden zyyn jil bdarj chadahaargyi orond orchihood baihad yayn strategich ene ter be.Hogiin yaltan hojimoo ch hoit nadandaa ch yas amar baij chadahgyi amitniig hen ingej orgimjilj shytdeg bnaa

Avatar

Төрийн ШИМЭГЧ Хулгачыг Зайлуулья 2022-10-31 149.7.35.122

Сүүлийн 4 жилд ард иргэдийг буруу засаглан будлиулж, ард түмнийг уруудулсан – хар мөртэй, 1 ТЭРБУМ 600 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛА эсвэл зайл, ХҮРЭЛСҮХ-ийг ОГЦРУУЛЬЯ хөдөлгөөн

Avatar

Зочин 2022-10-31 66.181.182.83

Хадгаламж банкнаас хэдэн тэрбумаар нь луйвардаж Хүрэлсүх тэргүүтэнтэнтэй хамт казинодоод ял авсан Чимэдцэрэнг шоронд ялаа эдлээгүй, гадаадад амьдардаг гэх яриа гадуур явдаг л юм билээ.

Avatar

Тэнэгтүүлж ханахгүй юм аа... 2022-10-31 202.21.121.133

Ам л нээвэл мафи ярих боллоо. Нийт Монголчуудын анхаарлыг байнга тутамдаа өөр зүйлд хандуулж, гол агуулгаас нь дандаа холдуулж байх. Түүнд нь бид ч даган хуйларч байх. Мафи гэв үү??? Төрийн болон намын ажлаас өөр ажилгүй хийж үзээгүй, ам нээх тутамдаа шударга ёс ярих мөртөө 80 илүү сая төгрөгний цаг зүүчхээд явж байгаа ЭРХЭМ ТАНААС ёстой мафи гэж ЗОРИУД АСУУМААР санагдах юм…

Avatar

Зочин 2022-10-31 43.242.242.59

Элбэгдорж тэргүүтэй АН-ын нөхөд Оюун-Эрдэний тэмцлийг сааруулах улмаар огцруулахын тулд МАН-ын луйварчдыг дэмжиж байгаа нь ойлгомжтой. Улс орон тогтворгүй байх нь тэдэнд ашигтай байдаг бололтой. Оюун-Эрдэний тэмцлийг АН-ын дийлэнх гишүүд дэмжигчид эсэргүүцэж байгаа нь сэтгэгдэл хэлж ярьж байгаа зүйлээс нь харагдаж байна.

Avatar

Зочин 2022-10-31 192.82.88.77

гуцвааа

Avatar

Зочин 2022-10-31 103.26.195.102

Төр засагт маш ойр байдаг эх сурвалж: Засгийн газрын ХЭГ-ын дарга нь 5 толгойн нүүрсийг экпортод гаргах зөвшөөрөл олгох асуудал дээр хяналтаа тогтоочихсон, хятадуудаас маш их мөнгө авдаг, хэдхэн сарын дотор л хэдэн зуун сая $ олох боломжтой гэж сонссон! Тэр үед шүлэг бичдэг нэг дурак чинь хэн билээ дээ, а тийм Мөнхбат, тэр нөхөр ХЭГ-ын дарга байсан, түүнийг таньдаг хүн хайж байна гэсэн!! Оюун-Эрдэнэ хүү аргагүй ганцаардаж байгаа байхаа? Сүрэг чонон дунд орсон хоточ банхар шиг л байгаа бололтой!!

Avatar

Саруул 2022-10-31 210.107.57.105

тийн

Avatar

зочин 2022-10-31 202.9.46.69

Хоёр намын мафын луйврын сүлжээ гэрлийн хурдаар үнэ нэмдэг ААН үнэн худлынн хооронд барууны даалгавар биелүүлдэг ардчилал хэнч халашгүй дархан эрхтэй Шүүх прокурорын өмнө шудоага үнэний төлөө зүтгэгч хүчин мөхөсдөж бна

Avatar

зочин 2022-10-31 64.119.17.160

Ерөнхий сайд Оюунэрдэнийг бүрэн дэмжиж байна.Амжилт хүсье.

Avatar

zochin 2022-10-31 59.153.87.227

Улс орныхоо хөгжил иргэдийнхээ амьдралыг өөд нь татахаар зүтгэж буй залуу Ерөнхий сайдын зоригтой шийдвэрт талархаж байна. Амжилт ХҮСЬЕ. Таны тэргүүлсэн засагт байгаа зарим нөхөд ч холбогдох байх. Бүх мэдээллийг ЦАХИМ болгоод л эхэл. өмнөхийг нь ШУДАРГА шүүхээр нээлттэйгээр шалгах хэрэгтэй дээ. Тэгэхдээ танай засгийн ПОП сайд нарынхаа ам хэлийг жаахан барьж байхгүй бол танаас түрүүлээд зөв буруу шийдвэрийг зарлачих юм. Хийгээгүй байж хийх ч юм шиг үгүй ч юм шиг

Avatar

Зочин 2022-10-31 202.126.89.36

1945 Сталин хатуу аргаар тэмцээд ч орос орон ядуу л бсан
Хүний эрх чөлөө , ардчилал л бидэнд хэрэгтэй

Avatar

1945 2022-10-31 202.131.251.130

Орос бидэнд ямар хамаа байна. Чи хүний эрх чөлөө гэж хулгай хийхийг хэлж байна уу.

Avatar

монгол 2022-10-31 202.179.21.238

Нүүрсний хулгай луйврын дэргэд Хөгжлийн банкийг тонож идсэн мөнгө хэдэн задгай төгрөг гэх, гэтэл цаана нь санамсаргүй асгасан баяжмалаа тоос сорогчоор үртэс ч үлдээхгүй соруулдаг оюу толгойн орд ашиглалтын дэргэд нүүрсний ордуудыг тонож буй мөнгө бас л хэдэн задгай мөнгө, ардчилал гэх 30 жилд Монголчуудын алдсан нь их боллоо найзуудаа, ажлаа хийж байгаа чиний миний хүргэж яддаг мөнгөний 99,99 хувийг луйвардаад байна цаана чинь, яах ёстой вэ ???

Avatar

Зочин 2022-10-31 66.181.177.145

Асгасан баяжмалыг юуч үлдээлгүй цэвэрлэдэг чинь ОУ-д тогтсон стандарт байлгүй дээ.

Avatar

иргэн 2022-10-31 192.82.74.216

АРД ТҮМЭН ОДОО Л ОЮУНЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ДЭМЖИЖ МОНГОЛЫН МАФИЙГ УСТГАЖ ИРГЭДЭЭ НЭГ ХҮН ШИГ АМЬДРУУЛЖ, УЛС НЬ УЛС ШИГ БОЛГОЕ.

Avatar

Зочин 2022-10-31 122.201.25.251

Энд Гаалийн Асралтыг шалгах хэрэгтэй хилээр өөрөө гараад явчихүй шүү том мафи байгаа даа

Avatar

Зочин 2022-10-31 124.158.67.152

Энэ нүүрсний хулгайчдыг дарж аваад "Гадаад өрөө" төлчих. Эх орноо э/засгаа авар. "МАН -ын журмын нөхөд" гэдэг бол хоосон зэрэглээ, хийсвэр ойлголт. Танд хэдхэн сайн найз хангалттай. ЕС Оюун-Эрдэнэ Таныг ард олноороо хамгаалж дэмжинээ. Ганц орлого олдог нүүрсний экспортыг луйварчдаас салгаж авах нь зөв.

Avatar

Зочин 2022-10-31 202.131.225.242

Тийм шүү. Монгол улс монгол хүн бүрийнх түүнээс биш төрийн эрх барих зорилготой хэсэг бусаг хүмүүсийн бөөгнөрөл болсон нам гэгч ТББ ынх биш. Оюун-Эрдэнийг дэмжиж байна.

Avatar

Зочин 2022-10-31 66.181.182.83

Гадаадад оффшорт байгаа мөнгөний эздийг бүгдийг барьж хориод мөнгөний эх үүсвэрээ нотолж үл чадваас улсын орлогод авч улсынхаа өрийг төлөх хэрэгтэй. Тэгээд тэдгээр нөхдүүдэд нэг удаа өршөөл үзүүлээд суллана биз.

Avatar

zochin 2022-10-31 66.181.166.231

zuv zuil hiij bna

Avatar

Зочин 2022-10-31 202.21.105.204

Өөрөө шал боловсролгүй намчин хулгайч байж кккк

Avatar

Зочин 2022-10-31 66.181.182.187

Нүүрсний хулгайч нар, гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдэгчдийг бүгдийг нь нэр устай нь зарлачихвал сайн шүү. Хөгжлийн банкны зээлдэгчдийг зарласан нь болсон шүү. Тэгээд төлөөд эхэлсэн шүү дээ. Амжилт

Avatar

Зочин 2022-10-31 66.181.182.83

Ер нь аливаа зүйлийг нууцлах тусам цуурхалд хоол бэлдэнэ.

Avatar

зочин 2022-10-31 66.181.185.162

Оюун-Эрдэнэ энэ нөхөр сүржигнээд байх огт шаардлаггүй.Эрх мэдэл чинь бна .Өөрийн намын чинь хулгайчид бна ш дээ Үүнийгээ цэгцлээд л болоо ш дээ

Avatar

Зочин 2022-10-31 192.82.93.11

чадахгүйшдээ тэгээд ч хүсэл байхгүй худлаа санал авах гэж дүр эсгэж сайн чадна

Avatar

Зочин 2022-10-31 59.153.113.174

Уул нь маш зов л эхлэж бна шуу дээ энэ торийн омчит комраниудад маш их юм бна хэлсэндээ хурээд захиралуудыг нь 4—5 жил ажиллуулдаг болох хэрэгтэй шуу дээ энэ дунд маш их юм бгаа шуу дээ зоригтой ходлоод оорчлолт хийгээд явах хэрэгтэй шуу

Avatar

Зочин 2022-10-31 124.158.67.152

ЕС Оюун -Эрдэнийг ард олон дэмжиж хамгаалнаа.

Avatar

Зочин 2022-10-31 124.158.67.152

Манай ДНБ үнэхээр 2 дахин тэлэх юм бол нүүрсний луйварчдыг дарж аваад, гадаад "ӨРӨӨ" төлчих хэрэгтэй. ЕС Оюун – Эрдэнээ Таныг Монголын ард түмэн дэмжинэ, хамгаалах нь гарцаагүй. МАН -ын Журмын найз нөхөд гэдэг бол хуурамч, зүгээр л хийсвэр ойлголт, манан – зэрэглээ гэсэн үг. Хэдхэн сайхан найз хангалттай.

Avatar

Зочин 2022-10-31 103.57.93.239

харж л байя. Ах шигээ шүгэлдээд байвал хөөгдөх л байх

Avatar

Зочин 2022-10-31 66.181.160.127

Оюунэрдэнэ яриад л байгаа – зарлаад л байгаа : – авлигатай тэмцэнэ , хулгайтай тэмцэнэ , Журмын нөхөдөө ч хамгаалахгүй , намаа цэвэрлэнэ гээд л , бас үгүй журиын нөхдөөсөө үе үе нэрлэнэ ээ – ЖПҮ , ХөБА энэ тэрээс … Харамсалтай нь , ГҮЙЦЭТГЭЛ нь ТЭГ … Одоохондоо ийм л гүйцэтгэх засгийн тэргүүнтэй байна …

Avatar

Зочин 2022-10-31 64.119.27.55

Зөв тэмцлийн үр жимс нь хөгжил болно. Хөгжлийн эсрэг тэмцэгчид чинь жинхэнэ амиа бодогчид шүү. АМЖИЛТ.ЗОРИГТОЙ, ТУУШТАЙ ТЭМЦЭГТҮН.

Avatar

зочин 2022-10-31 59.153.113.121

Оюун-Эрдэнэ сайд монголын Ли Куан Ю болход ойрхон байна баяр хүргье, тэмцэлээ зоригтой хийгээрэй, монголын 21- р зууны түүхэнд нэр чинь үлдэнэ шүү.

Avatar

Зочин 2022-10-31 66.181.186.211

Энэ элэглэл үү

Avatar

Худ худ... 2022-10-31 150.129.141.241

Худлаа тэмцэл энэ тэр гэх нь олигтой бодлого, төлөвлөлт хийж чадахгүй олны анхаарлыг өөр тийш нь хандуулах гэсэн явуургүй улс төр. Ард түмний амьдралын чадавхыг нэмэгдүүлэхийн тулд тэмцэл бус хөгжил л хэрэгтэй! Цаад санаа нь бол "би сайхан болгох гээд л тэмцээд байна. Тэмцэл хэцүү, амаргүй" гэж амиа хоохойлох гэсэн л оролдлого. Түүнийг нь нийт олноороо даган баясаад бид цөм гүн ёроол руу л унана. Нэг ч атугай ийм бодлогын үр дүнд ийм ашиг орлого нэмэгдлээ гэх зүйл алга даа Оюун-Эрдэнэд

Avatar

Зочин 2022-10-31 103.212.119.237

ТЭМЦЭЖ БАЙЖ Л ХӨГЖИЛД ХҮРНЭ ШҮҮ ДЭЭ. НҮҮРСНИЙ ХУЛГАЙ МАНАЙ УЛСЫН ДНД- ний ОДООГИЙН БАЙГААТАЙ ТЭНЦЭХЭЭР ХЭМЖЭЭНИЙ МӨНГИЙГ ЛУЙВАРДАЖ БАЙГАА ЮМ БАЙНА. БҮР ТОДОРХОЙ АДЬЯАСҮРЭН ТЭРГҮҮТЭЙ ПАРЛАМЕНТИЙН ОЛОН ГИШҮҮД НҮҮРС ХУЛГАЙЛДАГ ЮМ БАЙНА. ТЭГЭЭД ЭД НАРТАЙ ТЭМЦЭХГҮЙ ЯАХ ВЭ ? ЭД НАР БИДНИЙ МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХИЙГ ХҮЛЭЭГЭЭД ХЭДҮҮЛЭЭ УЛАНДАА СУУГААД Л БАЙЖ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ ҮҮ! АРД ТҮМЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ШУДРАГА БОДЛОГЫГ ДЭМЖИЖ ТЭМЦЭХ Л ХЭРЭГТЭЙ . ҮР ДҮН НЬ ХАРИН ХӨГЖИЛ БОЛНО.ДНБ 2 ДАХИН ТЭЛНЭ ГЭЖ БАЙНА.

Avatar

иргэн 2022-10-31 66.181.187.151

Энэ Баянхонгорчууд гэж ямар их луйварчид сонгож явуулдаг улсууд вэ? Сонгогчдоо боловсруулахгүй бол горьгүй нь ээ. Ганбат Адъяасүрэн Баттулга гээд л

Avatar

Зочин 2022-10-31 202.126.88.103

Чи ч хө, нэг сайн хулгайч л баригдах гээд бачимдаж байгаа юм бна даа !
Оюук ингэж байгаад нэг л үр дүн гаргаатах хэрэгтэй !
Тэгвэл олигархуудын толгой бөхийнө шүү ! Хөгжлийн банкны хэргээр Женког суулгаж чадвал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж