Монгол Улсад Банкны тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай, Компанийн тухай хууль болон Монголбанкны Банкны зөвшөөрлийн журам, Банкны нэгжийн журмаар гадаадын банк байгуулагдах, банкны үйл ажиллагаа явуулах харилцааг зохицуулж буй.
Монголбанкны Банкны зөвшөөрлийн журамд заасны дагуу гадаадын банкны төлөөлөгчийн газар нэгээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан бол банкны үйл ажиллагаа эрхлэх хүсэлтээ Монголбанк болон бусад эрх бүхий байгууллагуудад тавих эрхтэй. Түүнээс гадна Банкны нэгжийн журамд зөвхөн гадаадын банкны төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгох, татгалзах, түтгэлзүүлэх, хүчингүй болгох тухай асуудлыг журамласан байдаг.
Монгол Улстай ижил төстэй харьцангуй жижиг, нээлттэй эдийн засаг бүхий улс орнуудын хувьд дотоодын зах зээлдээ гадаадын банк нэвтрүүлэх нь банк санхүүгийн салбарын хөгжлийг хурдасгахад онцгой ач холбогдолтой гэж эдийн засагчид үздэг.
Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд Монгол Улсад гадаадын банк орж ирэх байх гэсэн хүлээлт өндөр байв. Гэвч энэ жилдээ өөр улсын банк орж ирэхгүй нь тодорхой болсны шалтгааныг Монголын банкуудын лобби шийдвэр гаргагчдын түвшинд маш хүчтэй байгаагийн илрэл гэж тайлбарлах хүмүүс байгаа юм.
Зарим эдийн засагчид санхүүгийн салбарт шинэчлэл хийж, гадаадын банк оруулахгүй бол зээлийн хүү буурахгүй гэсэн байр суурь илэрхийлдэг. Бид Монгол Улсад гадаадын банк орж ирэх нь зүйтэй юү, орж ирлээ гэхэд эрх зүйн хангалттай орчин бүрдсэн үү, орж ирснээр банкуудын зээлийн хүү буурах уу гэсэн асуудлаар эдийн засагчдын байр суурийг сонирхлоо.
МОНГОЛ УЛСЫН БАНКНЫ ӨНДӨР ХҮҮГ БАГАСГАХ ЗОРИЛГООР ГАДААДЫН БАНК ОРЖ ИРНЭ ГЭДЭГТ БИ ИТГЭХГҮЙ БАЙНА
Эдийн засгийн ухааны доктор Р.ДАВААДОРЖ:
-Монголбанкны ерөнхийлөгч гадаадын банк орж ирэхэд нээлттэй ч одоогоор санал өгсөн банк байхгүй байна гэсэн. Банк гэдэг аж ахуйн нэгж шиг ашгийн төлөө байгууллага. Манайх шиг жижигхэн зах зээлтэй, эдийн засаг нь уул уурхайгаас хамаараад маш өндөр савлагаатай, өндөр инфляцитай зах зээлд орж ирэх нь өндөр эрсдэлтэй учраас гаднын банкууд орж ирэхгүй байгаа юм. Харин төрийн бодлогоор Хятадын банк орж ирэх магадлал бий. Ямар ч байсан Монгол Улсын банкны өндөр хүүг багасгах зорилгоор гадаадын банк орж ирнэ гэдэгт би итгэхгүй байна. Энэ бол Монгол Улсын өөрийнх нь шийдэх асуудал. Бидний алдааг засахаар гаднаас орж ирэх банк гэж юу байх вэ.
ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХ НЬ ЗӨВ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА
Эдийн засагч Б.ОТГОНТӨГС
-Гадаадын банк оруулж ирэх нь зөв гэж үзэж байна. Хэрэглээний зээлийн зах зээл дээр биш, үйлдвэрлэл, геологи хайгуул, олборлолтын салбаруудад зээл олгох чиглэлээр оруулж ирэх манайд тун чухал байна.
ОДОО УЛСАА, АРД ИРГЭДЭЭ, АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭ БОДОХ ЦАГ БОЛСОН
Эдийн засагч Д.АНГАР:
–Дэлхий дээрх гаднын банкгүй хоёр улс байдаг нь Монгол, Хойд Солонгос. Одоо улсаа, ард иргэдээ, аж ахуйн нэгжүүдээ бодох цаг нь болсон. Гадаадын банкуудад Монголд үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй. Манай банкууд гаднын банк орж ирвэл Үндэсний аюулгүй байдал алдагдаж, Монголын бүх иргэн өнгөтэй, өөдтэйгөө хураалгана гэж ярьдаг. Бусад улсад гаднын банк үйл ажиллагаа явуулснаараа эдийн засаг нь дампуурч, үндэсний аюулгүй байдал нь алдагдаж, аж ахуйн нэгж нь өрөнд орсон юм алга. Харин ч гаднын банк орж ирснээр зах зээлд эрүүл өрсөлдөөн бий болгодог. Зээлийн хүүг яаж буулгах вэ гэвэл өрсөлдөөнөөр л бууруулна.
Гадаадын банк оруулж ирэх нь маш ашигтай. Дэлхийн санхүүгийн төв болсон Лондон хүртэл Итали, Испани, Франц Америкийн банкуудтай маш чөлөөтэй ажиллаж байна. Ингэж байж маш их өрсөлдөөн үүснэ. Зээлийн хүү буурна, чанар сайжирна, нөхцөлүүд нь зөөлөрнө. Манай улсад харин дотоодын хэдэн банкууд манайхаас 18 сарын хугацаатай 30 хувийн хүүтэй зээл авбал ав гэж нөхцөлөө тулгаж байна. Одоо гадаадын банк орж ирэх цаг нь болсон. Үгүй бол бид эдийн засгийн хувьд Манжийн үеийн дарлалд байгаа юм шиг амьдарсаар байна. Гадаадын банк оруулаад ирнэ гэхээр л нөгөө дотоодын хэдэн банкууд хар пиар явуулж эхэлдэг. Энэ бол буруу. Чөлөөт зах зээлийн систем хэрэгтэй. Өнөөдөр манай банкуудын өгч байгаа зээл бол хүнийг зүгээр л өрөнд оруулаад, цаашид хөгжиж дэвшихгүй болгож байгаа юм.
СУУРЬ ЭДИЙН ЗАСГИЙН РЕФОРМОО ХИЙГЭЭГҮЙ БАЙХАД ГАДААДЫН БАНК ОРЖ ИРЭЭД, ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРНА ГЭДЭГ ХУДЛАА
Санхүүч Г.БАТЖАРГАЛ
-УИХ дээр "Гадаадын банк Монголд орж ирснээр иргэдэд зээл олгох боломж нэмэгдэн, хүү багасч, хугацаа нь урт болно" гэжээ. Сайхан л сонсогдож байна. Гэхдээ иргэд төгрөгөөр зээл авч, төгрөгөөр орлого олгодог.
Төгрөгийн өртөг төсөв, мөнгөний бодлогын уялдаа, гадаад худалдаа, урсгал тэнцэл гээд шууд ДНБ-ний өсөлт гэх мэтчилэн шууд макро эдийн засгийн үзүүлэлт сайжирсан тохиолдолд өөрөө буух болно. Суурь эдийн засгийн реформоо хийгээгүй байхад гадаадын банк орж ирээд төгрөгийн зээлийн хүү буурна гэж худлаа.
Харин зөвхөн ам.долларын орлоготой, экспорт хийдэг аж ажуйн нэгж байгууллага ам.долларын зээл авбал арай бага хүүтэй авч болох юм. Харин Дэлхийн хүүгээр зээл авч чадахгүй. Улсын зээлжих зэрэглэл сайжраагүй тохиолдолд бага хүүтэй зээл гэдгээ мартах хэрэгтэй. Мөн гадаадын банк манайд орж ирээд ашиг олно гэдэг том асуудал. Монголын зах зээл алдагдалтай ч улс төр, эдийн засгийн бусад ашиг сонирхлоор сонирхож болох юм.
Иргэн 2022-10-31 64.119.25.150
Гадны банк орж ирэхэд манай орны хувьд хнцүү.ТЭД АШГИЙН БАЙГУУЛЛАГА УЧРААС МОНГОЛЧУУДЫГ БОДОЖ ХҮҮ БАГАТАЙ ЗЭЭЛ ӨГӨХ Ч ЮМ УУ ЭЕРЭГ ТАЛ НЬ МАШ БАГА ХАРАГДАЖ БНАА.УУЛ УУРХАЙ ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ЗЭЭД ӨГНӨ ГЭДЭГ ЧИНЬ МАШ ӨНДӨР ХҮҮТЭЙ,ДААЖ ДАВШГҮЙ ЮМ БОЛЖ ГАДАР НУТГМЙНХАА ТАЛААС ӨГӨХ Л СУУРЬ ТАВИГДАНА ГЭСЭН ҮГ.
л******д 2022-10-31 118.200.42.171
хойд солонгос шг иргэдээ ядуу байлгаж шулж мөлжөөд байх уу.Гадны олрн банк оруулөх хэрэгтэй.Хувийн банкууд монголд үйл ажилгаа явууоахыг Албан ёсоор зарлаад хэлээч.Бид гадныханыг дээрэмдэж байгаа гэдэг шгээ
ШИР 2022-10-31 192.82.75.113
МОНГОЛ ХҮНД ЗЭЭЛ ӨГ, ХҮССЭН ХЭМЖЭЭГЭЭР ӨГ . ТЭГЭЭД ЖААЗ ХӨГЖИМ ТОГЛУУЛНА ДАА
Зочин 2022-10-31 192.82.75.113
ХААНБАНКИНД МОНГОЛЫН БҮХ МАЛ БАЙНА ГАДААДЫН БАНК ОРЖ ИРВЭЛ БИД УЛСААРАА ӨРТЭЙ УРД АЙМГУУД ТУСГААР БОЛНО
зочин 2022-10-31 66.181.186.252
Гадны банк оруулж ирэх нь маш зөв шүү.Өрсөлдөөн бий болж хүү буурна.Зээлийн хүртээмж сайжирна шүү.Гадны банкны амнөөс яриад байгаа эдийн засагчид байх юм тэд орж ирээд юугаар зээл олгох нь тэдний хэрэг.Зөвхөн доллороор зээл олгон оо гээд л суугаад байвал тэр л биз хэсэг байж байгаад л гарна биз .Хэдэн сар ч гэсэн энэ олон байшингууд түрээс мөнгө аваг л дээ.Хүмүүс аж ахуйн нэгжүүд зөвхөн доллороор зээл олгоно гээд байвал зээл авах этгээд олдохгүй буцна биздээ дээ,тэгэхээр тэд чинь доллороо зарж
Иргэн 2022-10-31 202.21.100.59
Бусад улсуудын туршлагыг судлаад танилцуулмаар юм даа. Нээрээ л Хойд Солонгос, Монгол хоёроос бусад өөр улсуудын банктай гэж үнэн бол бас сонин л бодлого баримталж байгаа юм байна, манай улс
Зочин 2022-10-31 202.9.47.17
Банк, ШТС оруулж ирэх хүсэлт байгаа талаар яригдаж л байсан шүү дээ. Харин манай үндэсний магнатууд л гэр бүлийнхээ ашиг сонирхол, орлогоо багасчихана гэж бодоод эсэргүүцээд байгаа биз.
Зочин 2022-10-31 202.179.21.211
Ер нь бол хөгжихийн тулд, ард түмнээ шулсан банкны өндөр хүүг бууруулья гэвэл гадны банк зайлшгүй хэрэгтэй шүү дээ. Үүнээс элдэв тайлбар тавьж зугтаад хэрэггүй одоо цаг нь болсон Даваадоржоо.
Зочин 2022-10-31 103.140.11.192
гадны банк заавал хэрэгтэй. хүний түүхэнд байхгүй шуналт хувалзууд оруулахгүй л дээ.
Зочин 2022-10-31 202.126.89.17
Angar geh amnii salia ni arilaagui shaldan bandi amnii zorgoor burah yum
Temer 2022-10-31 79.95.87.144
Doloo hemjij neg ogtol.gedegsen Dee.yarah hereggui eruuleer harj alsoig bord.gafnii bank orj irdegiig daitar sydal
Зочин 2022-10-31 202.55.188.126
Эдийн засагч Ангар гэгч энэ этгээдийн амнаас олигтойхон өөдтэйхөн ганц ч үг гарахгүй шүү. Шүүмжлэхээс цаашгүй бардам ам шалдан гуя
zochin 2022-10-31 202.9.46.41
Төгрөгийн инфляци 14% байхад төгөгөөр гаргасан зээлийн хүү яаж ч бодсон 16% доош ямарч боломжгүй. Банк нь гадаад дотоод байх нь зээлийн хүүд нөлөөлөхгүй. Ямар валютаар зээл өгч байгаас л зээлийн хүү хамаарна. Харин гадны томоохон банкууд ам. долларын бага хүүтэй зээл гаргах боломжтой.
Narantsetseg 2022-10-31 59.153.113.121
99096338, 99984884 ,89118645 байнга зээл олгож байна . Зээлийн хүү бага
Зочин 2022-10-31 103.9.90.100
ашгүй дээ. аль ч улс оронд гадны банк байдаг учраас банкны тогтолцоо зөв явдаг. Манайд монополь хэдхэн банктай учраас бид ядуурч, банкныхан ашгаа авдаг. Нэр нь л монгол болохоос бидний төлдөг банъны хүү, ашиг герман хятад гээд л урсдаг шүү дээ
ЯПОНЫ банк оруулъя 2022-10-31 66.181.168.199
ЯПОНЫ банк оруулъя
ЯПОНЫ банк оруулъя
ЯПОНЫ банк оруулъя
Зочин 2022-10-31 103.212.119.180
жаапууд зээлийн хүүг бууруулна гэвэл тэр нь шиг худлаа зүйл байхгүй шүү. Харин Хятадууд л бууруулна.
zochin 2022-10-31 59.153.87.227
Монголын ХААН банк чинь монгол ХААН нэртэй болохоос гадны банк мөн үү эсвэл манай улсынх юм уу.
Зочин 2022-10-31 64.119.29.61
Мэдрэл пиазда, сайтыг ухаад л Таван Богдын охин компани гэдэг нь гарч ирнэ шд.
Интернет хэрэглэж мэдэхгүй юм бол битгий ийм юм асууж эргүүтэж бай
шшшш 2022-10-31 202.9.46.131
газар нутагааал өрөнд өгнөдөөө усан тэнэг малуудааа жоохон хямд зээл хахтлан амандан хииж өгөөл хужххгууддааа буцаагаад зараад монголооор дүүрэн өмчтэй газартай хужаагууд дүүрхээр бүү зайл гэжхудлааа бичиж орилоорооо малуудааа амархан марттаг тэнэгүүдшдэээ бид чинь
Зочин 2022-10-31 103.140.11.192
газар нутгийг чинь дарга нар чинь аль хэдийн зарчихсоон.
Зочин 2022-10-31 202.72.245.125
Гадны банк орж ирж байж өрсөлдөөн, итгэлцэл бий болно.Гадны банк илүү менежмэнт хийгээд манай хамаг харилцагчийг татаад манай луйвар хийдэг банкууд нь будаа болох гээд тархи угаагаад байгаа даа
Зочин 2022-10-31 202.9.46.132
1990-ээд оны сүүлээр Датаком-ын интернэт кафе цагийн 3600 төгрөгөөр үйлчилдэг байлаа. Тухайн үедээ 3-4 доллар гэсэн үг. Монголчуудын хувьд үнэхээр чанга үнэ байлаа. Дараа нь шил шилээ даран олон интернэт кафе нээгдсэн. Үнэ дороо буугаад 1 доллар хүрэхгүй, 20-30 центээр л үйлчилдэг болсон байх. Өрсөлдөөн уг нь их хэрэгтэй, сайн эд.
Irgen 2022-10-31 192.82.64.133
Za odoo shaatsgaalgui gadnii bankaa oruulj ir. Gadnii bank ali boloh ih orj ireh tusmaa l manaid ashigtai. Suuri ediin zasgiin reformiig chini huleevel dahiad 100 jil bolno. Odoo bolno bitgii davartsgaa !!!
Зочин 2022-10-31 86.111.138.105
Суурь эдийн засгийн реформоо хийгээгүй байхад гадаадын банк орж ирээд төгрөгийн зээлийн хүү буурна гэж худлаа.
Асуулт 2022-10-31 202.131.251.130
ХААН банк өнгөрсөн жил 300 тэрбум төгрөгний ашигтай ажилласан байна. Энэ нь зээлийн хүүтэй холбоотой юу?
Зочин 2022-10-31 202.179.25.20
Хүүгээр л хусна ш дээ.
Зочин 2022-10-31 103.26.195.102
Ер нь бол гадаадын банк оруулах нь зайлшгүй чухал. Харин эхний ээлжинд нэртэй том банкууд Монголд орж ирэхгүй, 2, 3-р зэргийн жижиг банкууд л орж ирвэл ирэх байх?!! Яагаад гэвэл, бидний байж байгаа царай энэ учраас!! Гэлээ гэхдээ оруулж ирэх л хэрэгтэй, тэгшэж байж яваандаа олигтой нь дараа орж ирэх ёстой!!! Хятадын банкийг "Хадны мангаа" мэт нүд үзүүрлэх маань ч яамай л байна!! Тоож ирвэл их юм!!
Зочин 2022-10-31 66.181.160.59
буурах ёстой та нар худлаа хийх дургүй мөнгө хүүлэх хүсэлтэй байгаа ш дээ үнэн дээ бол чөлөөт зах зээлийг жижиг бага гэж ялгаж үздэг тийм тогтоосон хууль байдаггүй юм шүү юу вэ н**ш нууд чинь
Зочин 2022-10-31 124.158.67.152
Энэ Г.Батжаргал яг голоор нь үнэнийг хэлчих шиг санагдлаа. Эдийн засаг, улс төрийн бүх реформоо хийгээчээ. Ядаж л сонгуулиа эрүүл шударгаар хийчихээчдээ. Өнгөрсөн 2020 оны сонгууль Жэнк Хүүкийн луйвар гэдэг нь тодорхой болсон гэж байна лээ. АН -ын
Пүрэвдоржоос бусад нь Хүүк Жэнкийн сонголт байсан гэдэг. ХУД -ээс тэр Саран ээж ялна гэдэг бол цэвэр луйвар байсан.
Зочин 2022-10-31 103.212.119.237
өөрсдөө лоббидоод эрхийг нь өгөхгүй байж БИДНИЙ АЛДААГ ЗАСАХ ГЭЭД ГАДААДЫН ЯМАР БАНК ОРЖ ИРХЭВ ч гэх шиг . Банк, шүүх, сонгуулийн хууль нь буруу юм уу ? Эсвэл эдгээр хуулиудыг хэрэгжүүлэхгүй байдаг юм болов уу. Гадны банк гүй хоёрхон улсын нэг ньМОНГОЛ гэдгээ мэдээд л байгаа юм байна шүү дээ. Тэгээд яаж Япон лугаа хөгжинө, монгол төгрөгийн ханшийг чангаруулана гэж орилоод байгаа юм бол оо
Зочин 2022-10-31 202.21.124.131
ОХУ, Хятад, Малайз, Сингапур-т хүртэл гадаадын олон банк ёс журмаараа ажиллаж, зах зээлийн өрсөлдөөн бий болгож байдаг. Анх Мобиком гарч байхад сарын хураамж нь 45 ам.доллар (одоогийн 160,000 төгрөг) байсан юм. Skytel орж ирээд энэ хураамж нь 2 дахин буурсан. Дараа нь Unitel орж ирээд улам өрсөлдөөн нэмэгдэж, сарын төлбөр нь 2 дахин буурсан. Өнөөдөр Мобиком-д дараа хэрэглэгч төлбөр 30,000 төгрөг л төлж байна, өөрөөр хэлбэл 150,000-ийг 30,000 төгрөг хүртэл бууруулсан нь ӨРСӨЛДӨӨН юм.
Зочин 2022-10-31 64.119.25.1
Монгол бол өөр нөхцөлд байдалд байгаа улс шүү BANK OF CHINA гаа оруулах гээд байж ядаад байна уу ?