Сурвалжлага: Иргэд уут боорцог авч чадахаа больжээ | News.MN

Сурвалжлага: Иргэд уут боорцог авч чадахаа больжээ

Сурвалжлага: Иргэд уут боорцог авч чадахаа больжээ

Сурвалжлага: Иргэд уут боорцог авч чадахаа больжээ

Эдийн засгийн хямрал иргэдийн түрүүвчийг "тэмтэрч", үнийн өсөлтөөс улбаалан иргэдийн худалдан авах чадвар буурч буй. Саяхан л 10 мянган төгрөгөөр талх, боорцог авч хүрдэг  байсан бол өнөөдөр нэг уут боорцог 4-7 мянган төгрөгийн үнэтэй байна. Иймд, энэ удаагийн сурвалжлагаа захын хороолол дундын дэлгүүрээс бэлтгэлээ. 


Мах, гурил, шатахууны үнийг төрөөс зохицуулах талаар өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлж байв. Гэсэн ч сар тутамд өргөн хэрэглээний барааны үнийг дагаад дээрх гурван бүтээгдэхүүний үнэ өсч буй. Махны үнэ сүүлийн хоёр сард буурч байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Гэвч энэ нь зах зээлд төдийлөн эерэг нөлөө үзүүлж чадахгүй байгааг иргэд хэлж байлаа. Харин гурил гурилан бүтээгдэхүүний хувьд улаанбуудайн үнэ өссөнтэй холбоотойгоор дотоодын үйлдвэрлэгчид бүгд гурилын үнээ килограмм тутамд 300-650 төгрөгөөр нэмсэн. Ингэснээр талх, боорцогийн үнэ өсч байршлаас хамаарч атар талх 2200-2300 төгрөг, мишээл талх 2750-2900 төгрөг, уут боорцог 500 граммын савлагаатай нь 3800 төгрөгөөс дээш, 700-1000 граммын ууттай нь 5500-11800 төгрөгийн хооронд болсон байна.

Энэ сард л гэхэд талх, нарийн боовны үнэ хоёр удаа нэмэгдсэн бөгөөд захын хорооллын дэлгүүрүүдэд ууттай боорцог авах хүн ховорджээ.

Тиймээс дэлгүүрүүд боорцогийн татан авалтыг багасгасан байна. Тухайлбал, бид Баянзүрх дүүргийн Монел, ганц худаг, Чингэлтэй дүүргийн долоон буудлын дэлгүүр, худалдааны төвүүдээр ороход дээрх хариултыг өгсөн юм.

ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАЛТ УЛАМ Л БАГАСЧ БАЙНА

Долоон буудлын автобусны буудлын хойд талд хүний хөл ихтэй газарт байрлах супермаркет. Худалдагчийн хэлснээр тус дэлгүүрийн орлого өнгөрсөн зургадугаар сараас хойш буурчээ. Оросоос ирдэг бүх хүнсний барааны үнэ нэмэгдсэн байна. Мөн дотоодын үйлдвэрлэгчдийн гурил, гурилан бүтээгдэхүүн, хиам, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ ч татан авалт тутамд 50-200 төгрөгөөр нэмэгджээ. Үйлдвэрлэгчид үнээ нэмж байгаа талаар мөн огт мэдээлдэггүй байна. Зөвхөн бараа татан авахдаа борлуулагч, түгээгчээс л үнийн дүнтэй падаан авахдаа мэддэг гэв.

Хүнсний дэлгүүр угтаа өдөр тутмын орлоготой учраас гэр бүлээрээ ажлаасаа гараад энэ бизнесээ хийж байгаа гэх худалдагч урам хугарч байгаа талаар ч ярилаа.

Иргэд ихэвчлэн нэг өдрийн хоолны жаахан ногоо, мах, талх л авдаг болсон байна. Өдрийн ашиг нь заримдаа 30-50 мянган төгрөг болдог аж. Энэ нь хэрэглээний зардлаа ч нөхөж чаддаггүй байна. Тус дэлгүүрийн хажууд хоёр ч хүнсний дэлгүүр байв. Нэг нь зургаан нэрийнх, нөгөөх нь найман нэрийнх. Тус дэлгүүрүүдийн худалдагчид цалин авч ээлжээр ажилладаг байна. Сард 15-18 удаа гарч 800-900 мянган төгрөгийн цалин авдаг. Цалин нь хүрдэггүй учраас ажиллаж байгаа дэлгүүрээсээ хүнсээ зээлэх үе ч гардаг байна. Харин иргэдийн хувьд сарын эхээр тэтгэвэр буусан үед болон сарын дундуур хүүхдийн мөнгө, халамж буухаар бужигнадаг байна.

Зургаан нэрийн дэлгүүрийн хувьд тамхи, болгосон бэлэн хүнс, ширхэгийн хоолноос гол ашгаа олдог бол найман нэрийн дэлгүүр нь хүнсний талон авдаг айлуудын хүчинд ашигтай ажилладаг гэв.

Иргэдийн худалдан авах чадвар муудсан учраас ойролцоох гудамжны хоёр дэлгүүр нь энэ намар хаалгаа барьжээ. Зээлээ төлж чадахгүй бол зургаан нэрийн дэлгүүр нь ч хаахад хүрсэн байна. Иргэд дэлгүүр ашигтай гэж хардаг ч таньдаг ойр хавийн хүмүүстээ аргагүй эрхэнд зээл олгодог байна. Түүнээс шалтгаалж өр, өрийн дэвтэр нь улам зузаарч сардаа 1-2 удаа айлын хаалга тогшдог гэдгийг ч худалдагч нар хэлж байлаа. Энэ бол гэр хорооллын захын хэсэгт байрладаг айлуудын бодит байдал.

ТАЛХ, ХОЁР ЭЛЭГНИЙ НУХАШ 5000 ТӨГРӨГӨӨР АВЧ ХОЁР ХОНОДОГ

Иргэдээс сарын орлого нь хүнсээ авахад хангалттай хүрэлцэж байгааг асуухад долоон хүний тав нь огт хүрдэггүй, хоёр нь хэмнэж, хэмнэж хүргэдэг гэв. Таван хүүхэдтэй, ам бүл долуулаа амьдардаг иргэний хэлснээр элэгний нухаш 1100 төгрөг байсан бол өнгөрсөн долоо хоногт 1400 төгрөг болжээ. Тэдний гэр бүлийн хувьд тэтгэвэр, халамж, хүүхдүүдийн мөнгөнөөс өөр орлогогүй байна.

Сарын сүүлд мөнгөгүй болдог учраас нэг талх, хоёр элэгний нухаш 5000 төгрөгөөр авч хоёр хонодог гэв.

Дараагийн иргэн Ч.Энхбаяр өдөр тутмын хүнсний барааны үнэ нэмэгдэж, сарын тэтгэвэр нь хувцас, тансаг хэрэглээнд огт зарцуулахгүй хэрнээ хүрэлцэхгүй байгааг ч ярилаа.

10 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭГ УУТ БООРЦОГ Л АВДАГ БОЛСОН

Иргэн Н.Оюунхишиг хэлэхдээ зах худалдааны төв, хүнсний дэлгүүрийн үнэ 100-200 төгрөгөөр зөрүүтэй байдаг. Сард нэг удаа хүнсээ бөөндөж авдаг. Тэгэхгүй бол задгайлж авахаар хурдан дуусахаас гадна зарлага өндөр болдог. Хамгийн хямд захаас үүрээр очиж мах аваад, хүнсээ базаадаг. Цаашид өргөн хэрэглээний барааны үнэ өсвөл амьдрахад үнэхээр бэрх байна гэв. Иргэдийн ихэнх нь гол нэрийн хүнсний барааны үнэ өсч байгаа нь бодит дарамт болж байгааг хэлж байлаа. Харин энэ асуудалд ямар шийдэл байхыг төрөөс ч тэр холбогдох яамдаас ч тайлбарлаагүй.

Одоогоос хэдхэн хоногийн өмнө Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун гурилын үнийг хүчээр барих боломжгүй гэдгийг мэдэгдсэн.

Тодруулбал тэрбээр, бусад бүтээгдэхүүнээс илүү гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг иргэд эмзэг хүлээж авдаг. Улаан буудайн үнэ өмнөх жилийнхээс өссөн. Мөн бордооны үнэ 100 хувиар, ургамал хамгааллын үнэ 80 хувиар, газар тариалангийн зардал 60 хувиар өсөөд байгаа. Сүүлийн 5-6 жилийн турш гурилын үнэ нэмэгдээгүй байсан. Энэ удаад зайлшгүй шаардлагаар нэмэгдэж байгаа. Гурилын үнийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тогтоодоггүй. Энэ нь зах зээлийнхээ зарчмаар л тогтдог жамтай. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд аж ахуй нэгж, гурилын үйлдвэрүүд 15 хувийн хүүтэй зээл авахад түүнийг тав болгож өгч байгаа. Нийт гурилд ордог улаан буудайн үнэ өсчихөөд байхад тогтоон барих боломжгүй байна. Гэвч зах зээлийн ханшаар л бид худалдаж авч байгаа болохоор яах ч аргагүй нэмэгдэж байгаа  гэсэн юм.

Хэчнээн чөлөөт зах зээлтэй, үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн байж болох ч иргэддээ уян хатан хандах ёстойг тухайн үед иргэд цахим хуудастаа бичсэн. Үйлдвэрлэгчдийн зүгээс цаашид ч гурилын үнэ өсөх хандлагатай байгааг анхааруулсан. Тэгвэл зохицуулалтгүй энэ хэвээр байвал нэг уут боорцогийн үнэ 10-15 мянган төгрөгөөс эхлэхэд ойртох нь. Иргэдийн амьдралд цалин, тэтгэвэр нь нэмэгдээгүй байхад хүнсний бүтээгдэхүүний үнэ ийнхүү нэмэгдэж байгаа нь хүндээр тусч эхэлжээ. Тэр дундаа захын хорооллуудад уут боорцог авах хүн үгүй болсон байна.

Өөрөөр хэлбэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнийн өсөлтөөс шалтгаалан иргэдийн худалдан авалт буурч, захын хорооллын дэлгүүр  хаалгаа барихад хүрээд байгаа нь эдийн засаг агшиж байгаагийн илрэл аж.  Өнгөрөгч хавар Засгийн газраас мах, гурилын үнийг тогтворжуулах хуулийн төслийг баталсан ч үнийг хүчээр барьж болохгүй гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн. Иймээс иргэдийн гар дээрх бодит орлогыг нэмэгдүүлж, инфляцийг нэг оронтой тоонд оруулах хэрэгтэйг иргэд хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-31 212.102.51.242

битгий гоншигонцгоо . Багаар нь дэмжинэ гээд л сонгосон МАНингуудын ажил хийж байгаа царай чинь энэ. 50-100К аар биеэ үнэлээд сонгоод байвал 4 жилдээ 4 сая төгрөгнөөс илүү төлөхөөр байна шүү хохь чинь л гэдэг юм даа.

Avatar

Сука 2022-10-31 46.114.150.172

АЖИЛ хийвел Сайхан амбарчик болноо

Avatar

Зочин 2022-10-31 66.181.161.118

Ундармаа, ,би тэтгэврийн хүн, гэхдээ уут боорцог авч чадаж байна.

Avatar

ZZZ 2022-10-31 103.80.211.42

GEREL GEGEE ALGAA MONGOLD,YUM HIIH HUSEL TEMUULELTEI HUN CH HOVORDOJ BNA

Avatar

ZZZ 2022-10-31 103.80.211.42

TASARHAI BAYAN ULS TORCHID DARGA NAR 3 HUVI,BUSAD N YADARSAN ARD TUMEN,COMPANIIN ZAHIRLUUD CH UGEE HELJ BAINA SHUU,YUMAA ZARAAD TAIVAN AMIDARY GESEN ULS BOLJEE,ENE IH MUU SHUU

Avatar

Зочин 2022-10-31 202.55.188.110

Gurilaa avaad boortsog talhaa hiigeech, arai hyamd tusna daa

Avatar

Зочин 2022-10-31 103.80.211.42

IIM ERONHII SAID IIM L BOLGONO ,HUDLAA SENSACLAAD L ,

Avatar

хотын төвд амьдардаг ч боорцог гэдэг тансаг хэрэглээ болоод уджээ 2022-10-31 202.9.46.155

боорцог гэдэг зүйл авч чадахаа болиод хагас жил болжээ. хэмжээ нь багасаад үнээ нэмээд байгаа нь дэндүү даварсан үйлдэл. шуналаа хааяа татаж иргэдээ бодож байхгүй бол болохгүй шүү. ер нь иргэд бүгдээрээ эсэргүүцвэл болно доо. гурилан бүтээгдэхүүн авахаас ДОЛООХОН хоног татгалзаад авахгүй бол үйлдвэрлэгчид алдагдалд орж ойлгоно. бүгдээрээ авахгүй байх хэрэгтэй

Avatar

Зочин 2022-10-31 212.102.51.242

ажилчдын цалин, түрээс, нийгмийн даатгал энэ тэр төлж байгаа болохоор үнэ бууна гэж байхгүй шүү. эсвэл өөр ажил хийнэ эсвэл энэ үнээрээ л зарна ойлгоо

Avatar

Зочин 2022-10-31 172.56.160.207

Монгол, Украин шиг болоод…ургацаа алдаагүй шүү дээ
Шунал л …үнэ нэмсэн нь мэдээж
Битгий б**в,талх ав гэртээ хий

Avatar

Зочин 2022-10-31 202.21.124.69

Юмны үнэ нэмэгдэж болно, гэхдээ үндэслэлтэй байх хэрэгтэй Нэмэгдлээ гэхэд 10-20 % байж болноо . 100-150 % байж болохгүй . Хэн нэгэн сайдын эрх ашгийг хангахын тулд , ямар нэгэн байдлыг далимдуулж үнэ нэмэгдэж болохгүй

Avatar

Зочин 2022-10-31 103.10.21.249

нарийн боовны үнэ нэмэгдсэн байж чанар нь муудсан тэр үнэтэй боовыг авахгүй байж болно шүүдээ долоо хоногт 1 удах боорцогоо хайрч авдаг үе буцаад ирлээ

Avatar

Зочин 2022-10-31 124.158.109.140

Хаяг эндүүрсэн захиа гэдэг шиг нийгэм андуурсан шаардлага

Avatar

Зочин 2022-10-31 202.126.90.96

БОДИТ АМЬДРАЛ ИЙМ БАЙХАД ХАЛЛОУВЫН, ШИНЭ, МАРТА, ЦАГААН САРАА ХИЙНЭ Л ГЭНЭ ДЭЭ….АНГЛИ АМЕРИКЫН ХЭЛ СОЁЛ,ШАШИН, АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ…ГЭД БҮГДИЙН ДУУРАЙЖ КЛИПДЭД ГОЁ ШҮҮҮ МОНГОЛЧУУД

Avatar

Зочин 2022-10-31 202.126.89.74

эргүү тоть шиг дээрээ бүгд мутант оркууд болсон.

Avatar

Зочин 2022-10-31 172.91.183.102

Хувьдаа гурилын үйлдвэртэй сайдтай болсных гурилын өсөлтийг тэвчихээс аргагүй болжээ. Энэ гоншигоноод байгаа хүмүүс өөрсдөө сургуульд олигтой сураад гайгүй ажил төрөл эрхлэхгүй яасийн.,Хэний төлөө амьдраад байгаан? Зах зээлд Зүтгэж хичээж байж л амьдарна шүү дээ. Яахаараа төсвөөс тэжээлгэх гээд гоншигоноод байгаан?

Avatar

Иргэн 2022-10-31 66.181.178.40

МАНАЙХАН ДЭНДҮҮ АРЧААГҮЙ АНХИАГҮЙ АМЬДАРЧ БН ДАА . БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭ ГЭЖ ҮҮНИЙГ ХЭЛДЭГ ЮМ 10000 ТӨГРӨГӨӨР 1 КГ б**в АВАХ ГЭЭД ЗОГСОЖ БАЙХААР 5 кг ГУРИЛ АВААД БООРЦОГ ХИЙХЭД 5 ӨДӨР ИДНЭ ТАЛХ БАРИВАЛ 10 ш АТАР ТАЛХ ШИГ ТАЛХ БАРИНА .ТЭГЭЭД ЯДУУГАА ИД БАХ БОЛГОНО

Avatar

ЗОЧИН 2022-10-31 103.212.117.238

ХАРИН БООРЦОГ АВАХАА БОЛИОД ГЭРТЭЭ БООРЦОГ ХАЙРДАГ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ. МАНАЙХ ЛАВ ТЭГЖ Л БАЙНА.

Avatar

Зочин 2022-10-31 66.181.182.83

Бас боорцог болон гурилан бүтээгдэхүүн авч идэхээ боливол эрүүл болж мах мариа ч хэвийн болох эерэг тал байнаа.

Avatar

2024 онд МАН хариуцлага тооцох 2022-10-31 122.201.24.109

Гурилан бүтээгдхүүний үнэ хэтэрхий нэмэгдсэн байна. МАН засгийн газар зах зээлийг өөрийн зарчимаар явуулах хэрэгтэй .Татвар төлөгчийн хуримтлалаас ХАА газар тариаланд улаан буудайн тонн тутамд татаас өгөх. Шатахуун банкны зээлд нөхөн төлөөс хөнгөлөлт өгөхөө газар тариаланд зогсоож гурил буудайн импортын татварыг бууруулж ард түмэн компанид өрсөлдөөнтий тэгш боломжийг олгох

Avatar

хотбн төвд амьдардаг ч боорцог гэдэг тансаг хэрэглээ болоод уджээ 2022-10-31 66.181.168.199

боорцош гэдэг зүйл авч чадахаа болиод хагас ждэндил болж байна. хэмжээ нь багасад үнээ нэмээд байгаа нь дэндүү даварсан үйлдэл. шуналаа хааяа татаж иргэдээ бодож байхгүй бол болохгүй шүү. ер нь иргэд бүгдээрээ эсэргүүцэл болноод гурилан бүтээгдэхүүн авахаас ДОЛООХОН хоног татгалзаад авахгүй бол үйлдвэрлэгчид алдагдалд орж ойлнох болно. бүгдээрээ авахгүй байх хэрэгтэй

Avatar

хотын төвд амьдардаг ч боорцог гэдэг тансаг хэрэглээ болоод уджээ 2022-10-31 202.9.46.155

боорцог гэдэг зүйл авч чадахаа болиод хагас жил болжээ. хэмжээ нь багасаад үнээ нэмээд байгаа нь дэндүү даварсан үйлдэл. шуналаа хааяа татаж иргэдээ бодож байхгүй бол болохгүй шүү. ер нь иргэд бүгдээрээ эсэргүүцвэл болно доо. гурилан бүтээгдэхүүн авахаас ДОЛООХОН хоног татгалзаад авахгүй бол үйлдвэрлэгчид алдагдалд орж ойлгоно. бүгдээрээ авахгүй байх хэрэгтэй

Avatar

zochin 2022-10-31 202.131.251.130

delhiid iim hyamdhan talh guril baihgui geed said n h*****d baih yum. dood tal n 5000$ tsalintai ulstai une haritsuulaad tenegteed baih yum. tegvel tsaling maani 5000$ bolgooch dee.

Avatar

Зочин 2022-10-31 124.158.67.247

Ажил хийх хүн олдохгүй байна ‼️

Avatar

Дорнодын сонгогч иргэд дүгнэлт хийх биз 2022-10-31 202.126.89.215

Х.Болорчулуун сайд. Монголын улсын иргэдийг хямдхан гурил талх иддэг гэж зарласан. Монгол хүний дундаж цалин сарын 300 доллар шүү. Харин бусад харьцуулж байгаа АНУ Ёвропын иргэд сарын цалин 10000 доллар

Avatar

зочин 2022-10-31 66.181.185.162

Бид өөрсдөө Хүрэлсүх Оюун эрдэнэ МАН ыг сонголоо .Амьдрөл ахуй шал дордож бна .

Avatar

Зочин 2022-10-31 64.119.25.8

Боорцог авч яадаг юм. Манайхны хийдэг гурилан боовнууд амт муутай, тэгсэн мөртлөө ихээр савлаад өндөр үнэтэй зардаг, онцгүй санагддаг болсон. Цаг үеэ дагаад хүмүүс тэгж б**в боорцог уут уутаар авахаа больсон. Цөөн ам бүлтэй айлд бүр хатаад хаядаг шүү. Дэлгүүрээр орохоор баахан гурилан б**в овоолоостой, ирээд хэд хоночихсон, авах ч юм олдохгүй байдаг. Менежментээ жаахаан өөрчлөөд, амт чанараа сайжруулмаар, ядахдаа багаар савлаад хямд зарж болно шдээ.

Avatar

Зочин 2022-10-31 202.9.40.50

Ийм л учраас өөр шиг чинь хүний тархийг угаахад амархан бдг юм шүү дээ.Боорцогондоо биш ээ.ГОЛ НЬ ҮНИЙН ӨСӨЛТ

Avatar

aзоч 2022-10-31 202.9.46.131

хохинэээ бидл энэ нам дагасан гоё ярьсан өлөн хулгаачуудыг сонгосон ямар ард иргэд байна тиимл дээгүүрэх хулгаачууд байгадаагэдэг гэсэндэээ

Avatar

Зочин 2022-10-31 64.119.25.8

Юмны үнэ өссөнийг бүгд мэдэж байгаа. Үнийн өсөлтөө гурил боорцгоор харьцуулах одоо цагт хэрэггүй. Айлууд уут уутаар нь боорцог гурил авахаа больсон, ийм юмаар амьдралын сайн мууг хэмжихгүй ээ л гэх санаа хэлэх гэсэн юм. Үнэтэй үнэгүйд биш идэх юм бол амт чанартай байх ёстой. Мөн би тархиа чи байтугай хэнд ч угаалгах хүн биш. Би өөрөө боорцог идэх гээд үний нь хараад уурлаад явдаг хүн биш болохоор үнэтэй юм бол аваад яадаг юм л гэж хэлсэн юм.

Avatar

Зочин 2022-10-31 66.181.182.83

Яг зөв. Японд бүх бүтээгдэхүүнийг их бага хэмжээгээр сонголттойгоор савладаг, үүн шиг манайд зөвхөн боорцог гэлтгүй бүхий л төрлийн бүтээгдэхүүнийг багаар савлаж зарах соёл дутагдаж байна.

Avatar

Зочин 2022-10-31 66.181.161.97

Ямарч нам байсан үнэ нэмхийг монголчууд хэнээрч заалгахгүй шалтаг гаргаад нэмчих нь лдээ

Avatar

Зочин 2022-10-31 103.26.195.102

Энхрий хайрт нам засгийн мaань ач гавьяа!!!

Avatar

Зочин 2022-10-31 192.82.85.38

СҮҮ АВАХАА БОЛЬСОН

Avatar

Зочин 2022-10-31 139.5.217.52

Хvрэлсvх тэргvvтэй хулгайч МАН аа сонгоод бай

Avatar

Зочин 2022-10-31 66.181.161.97

Оросоос хямд импортлох хэрэгтэй цаашид үндэсний үйлдвэрээ дэмжих шаардлага байхгүй үнийн өсөлт хомсдлоос өөр ашиг өгөхгүй

Avatar

иргэн 2022-10-31 139.5.219.166

Авилга Хулгайг өөгшүүлсэн Шүүх, Прокурор, Цагдаатай, хяналтгүй дан ганц МАН ноёрхсон энэ үед Гэмт хэрэг гаарч Иргэд ядуурч , жирийн гэмгүй Иргэд хэлмэгдээд ядуураад дууслаа,

Avatar

Зочин 2022-10-31 66.181.184.156

Баян ядуугийн ялгаа өдөр ирэх тусам улам мэдэгдэж байна. Жин туулын аарцтай б**в 8900. Арга сайндаа гэрийн боорцог 3500-аар авч идэж байна. Битгий нэмэгдээсэй гэж л залбирч байна. Өдөр ирэх тусам ядуурч туйлдаж байна. Дээр сууж байгаа гишүүд нь цалин нэмээсэй л гэж залбирч байна даа.

Avatar

Зочин 2022-10-31 202.126.88.224

Монголын жирийн иргэд 60-70% нь өлсөж ядраад бусдыгаа шулж мөлжиж байгаа 25-30% нь дэлхий даахгүй баян тарган баячууд болж байна. Баян ядуугийн ялгаа өдөр шөнө шиг тэнгэр газар шиг болж байна.

Avatar

йй 2022-10-31 27.123.214.2

хаанаас юун хувь гаргаад ирээ вэ? 25-30% гэдэг бол их тоо байна. Баян гэдгээ тодорхойлвол ямар хүнийг баян гэх вэ? Манай улсын одоогийн байдал нь залхуурал, хялбарчлалаас үүдэлтэй. Бүгд л ямар нэг байдлаар хялбар арга замыг хайж энэ завхралыг үүсгэхэд бүгд л гар бие оролцсон. Өвдлөө мэддэг таньдаг эмч, очер дараалал алгасах гэж гуйж гувшаад явна. Хүүхдээ сургуульд өгөх гэж харъяаллын бус газар процессыг гажуудуулж мөнгө өгнө. Зөв зам бол асуудлыг хамтын хүчээр тавьж, шийдээд явах хэрэгтэй.

Avatar

2022-10-31 27.123.214.2

Одоо харин хувийн биш нийтийн эрх ашгийн төлөө нэгдмэл байх хэрэгтэй цаг. 10,20 мянгаар саналаа худалдахгүй, эхлүүлсэн ажлаа дуусгадаг, шаардлага тавьдаг, эрх болон үүргээ мэддэг, хариуцлагаа хүлээдэг тийм л байдал дутагдаад байна даа. Нэг л тийм privileged, entitled хүмүүс. Энэ дэлхийд төрсөнд чинь хэн ч таньд өргүй гэдгийг ойлго. Бусдыг хэлхээс өмнө өөрийгөө хичээ, эрхээ эдэл, гэмээ хүлээ, дутагдлын хажуугаар дуугуй өнгөрөхгүй бай, тэгээд мэдээж нэг нэгдсэн зорилготой байх нь чухал

Avatar

Зочин 2022-10-31 66.181.182.83

Ард түмний саналыг хар машинаар луйварддаг байх шүү.

Avatar

CC 2022-10-31 103.80.211.42

2 HUVI N TASARHAI BAYAN ULS TORCHID,8 HUVI N GAIGUI COMPANIIN ZAHIRLUUD,20 HUVI N DUND,70 HUVI N YADUU

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж