Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Увс, Ховд аймагт зуд болох эрсдэлтэй гэжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.31-нд нийтлэгдсэн

Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Увс, Ховд аймагт зуд болох эрсдэлтэй гэжээ

Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Увс, Ховд аймагт зуд болох эрсдэлтэй гэжээ

УОК-ын IV хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцжээ. Тодруулбал, улсын хэмжээнд өнгөрөгч баасан гаригийн байдлаар 353.4 мянган тонн үр тариа, 334.3 мянган тонн улаанбуудай, 206.4 мянган тонн төмс, 120.9 мянган тонн хүнсний ногоо, 92.7 мянган тонн тэжээлийн ургамал, 32.4 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан байна. Цаашид 441.4 мянган тонн улаанбуудай хураах төлөвтэй байгаа бөгөөд үүнээс тэжээлд 36.1 мянган тонн, гурил үйлдвэрлэлд нийтдээ 334.7 мянган тонн буудай нийлүүлэгдэх тооцоо гарсан байна.

  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 15.5 мянган тн өвс, 4.8 мянган тн тэжээл бэлтгэжээ.
  • Эрчим хүчний салбарт өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 89.6 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин сайжруулсан шахмал түлшний нөөцөд 112 мянган тонныг бэлтгээд байгаа бөгөөд хоногт 1900-2100 тн түлш үйлдвэрлэж байгаа аж.
  • Мөн нийслэлд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийн 71.6 хувь нь, орон нутагт 48.8 хувь нь амьсгалын замын цочмог халдварын шалтгаантай байна.
  • Үүнээс гадна зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Увс, Ховд аймаг их эрсдэлтэй, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай аймагдунд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гаржээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж