НОБГ: 45 машиныг татан гаргаж, 137 иргэний аюулгүй байдлыг хангажээ

Хуучирсан мэдээ: 2022.10.31-нд нийтлэгдсэн

НОБГ: 45 машиныг татан гаргаж, 137 иргэний аюулгүй байдлыг хангажээ

НОБГ: 45 машиныг татан гаргаж, 137 иргэний аюулгүй байдлыг хангажээ

Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн цас их орсны улмаас зарим зам даваа халтиргаатай байна. Тодруулбал, /өчигдөр/ 2022.10.30 Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид үргэлжлэн орсон цасны улмаас цасанд боогдож суусан нийт 45 суудлын автомашиныг цаснаас татан гаргаж, 138 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Иймд, халтиргаа гулгаа ихэсч байгаа тул НОБГ-аас дараах сэрэмжлүүлгийг өгч байна.

Иргэд: 
  •  Цас, мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх
  • Осгож, хөлдөхөөс сэргийлж, дулаан хувцаслах
  • Архи дарснаас татгалзах, хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлэн хэрэглэхгүй байх
  • Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах
  • Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
  • Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөс цөмрөх аюулаас сэргийлэх
  • Албан байгууллагууд ойр орчмынхоо 50 м талбайн цас, мөсийг цэвэрлэх.
Гэр бүл, хүүхэд:
  • Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах
  • Тээврийн хэрэгсэлээр хүүхдийг авч явахдаа хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг заавал хэрэглэж хэвших
  • Айл, өрх бүр ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлэх
  • Гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнсээ ил задгай хаяхгүй байх.
Байгууллага, хамт олон:
  • Албан байгууллага бүр орчныхоо цас, мөсийг цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлэх
  • Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд ойр орчныхоо осол гэмтэл гарч болзошгүй нүх шуудуу, замын хажууд анхааруулах тэмдэг байршуулах
  • Байгууллага ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлж хяналт тавих
  • Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол яаралтай тусламжийн утсанд мэдэгдэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж