Златан: Би зодог тайлах болоогүй

Хуучирсан мэдээ: 2022.10.30-нд нийтлэгдсэн

Златан: Би зодог тайлах болоогүй

Златан: Би зодог тайлах болоогүй

Италийн АС Милан клуб өнгөрсөн улирал Сери А лигидээ 11 жилийн дараа түрүүлсэн билээ. Багийн гол зорилго биелж зарим тоглогчид багаасаа сайн дураараа явж, зарим нь өөр баг руу зарагдсан юм.

Харин фанатуудын дунд ахмад тоглогч Златантай "Улаан Харууд" гэрээгээ сунгах болов уу гэсэн асуулт үлдээд байв. Тэрхүү багийн удирдлагууд ч фенүүддээ удаан хүлээлгэсэнгүй түүнтэй гэрээгээ дахин нэг жил сунгасан.

Гэсэн хэдий ч Ибрахимович өнгөрсөн зун зүүн өвдөгний мэс засалд орж одоог хүртэл Россонеричуудын төлөө албан ёсны нэг ч тоглолтод оролцож амжаагүй байна. Түүнийг энэ ондоо ч талбайд гарахгүй байх гэсэн таамаг өндөр байна. 

Улмаар түүнийг энэ чигээрээ явсаар байгаад зодог тайлах болов уу гэсэн цуу яриа гараад байсан юм. 

Тэгвэл тэрбээр өөрийн зодог тайлах, бэртэл гэмтэл, сэтгэл зүй, орчин үеийн хөлбөмбөгийн талаар "CNN"-д өгсөн ярилцлагыг хүргэж байна. 

-Та өөрийн одоогийн нөхцөл байдлыг талаар бидэнтэй хуваалцаач? 

-Би одоо насны хувьд бас багийнхан дундаа өөр нөхцөл байдал дунд байна. Гэхдээ би өдөр бүрийг баяртайгаар угтаж байна. Яагаад гэвэл чи зодог тайлчих юм бол "Би цааш үргэлжлүүлж тоглох л байсан юм даа" гэж харамсах болно. 

Би багийнхаа шаргуу ажиллаж байгаа залуустай нэг түвшинд байхыг хичээж бас нэг хэв маяг дунд баймаар байна. 

-Зодог тайлах талаар? 

-Би эрүүл баймаар байна. Би эрүүл байх үедээ өөрийгөө хэр хол тоглож чадахаа хармаар байна. Би үр дүн гаргаж, багт хувь нэмрээ оруулж чадаж л байвал цааш үргэлжлүүлэн тогломоор байна. Намайг удаан болох үед дэргэдэх хүмүүс маань надтай шударга байж, намайг удааширч байгааг хэлэх хэрэгтэй. Тэр үед би юмнд бодитойгоор хандах болно. 

Би зүүн өвдөг дөө сүүлийн зургаан сарын хугацаанд 20 гаруй оёдол хийлгэсэн. Зургаан сарын турш долоо хоног болгон хөлөө боолгон зургаан сарын турш өвчин намдаах эм ууна. Өвчнөөс болж зургаан сарын турш бүтэн нойртой хонож чадахгүй. Би талбайгаас гадуур ингэж их зовж, шаналж байгаагүй. 

-Өөрийн сэтгэл зүйн талаар?

-Би өдөр бүр сайжрахыг хүсдэг. Хэрэв би шаргуу, сайн ажиллахгүй бол өөрийгөө сайнаар мэдэрдэггүй. Би ийм сэтгэл зүйтэй хүн. Миний бодлоор энэ нь намайг өдий хүргэсэн. Энэ бүхэн бол өөрийгөө сорих сорилтын талаар юм.  Чи хэр хол явж чадах вэ? Чиний бие хэзээ хүртэл үүнийг даван туулж чадах вэ? 

-Та Манчестер Юнайтед багт байхдаа өөрийн хөлбөмбөгийн замналын томоохон гэмтлийг авч улмаар зодог тайлахад хүртэл хүрч байсан. Тэрхүү цаг хугацаа эргэн дурсвал? 

-Тухайн бэртэл бол миний замналын анхны томоохон бэртэл басхүү шинэ зүйл байсан. Тийм болохоор би тэрхүү бэртлийн дараа юу болохыг, юу хийхээ мэдэхгүй байсан. Эхэндээ би бага зэргийн айсан. Яагаад гэвэл би эргэн ирж чадах эсэхээ мэдэхгүй, юу ирээдүйд болохыг мэдэхгүй байсан. Гэхдээ би тайвнаар өдөр, өдрөөр дээрдсэн. Би тайван байсан маань бодол санаа, сэтгэл зүйтэй маань холбоотой байсан. 

Сүүлийн жилүүдэд Европын Хөлбөмбөгт их хэмжээний мөнгө хөрөнгө оруулалт ихээр орж улмаар томоохон багууд амжилт гаргах боллоо. Жишээлбэл, Манчестер Сити, ПСЖ гэх мэт. 

-Та өөрөө ч гэсэн Францын тэрхүү багт тоглож байсан. Тэгвэл хөлбөмбөгт мөнгө хэр чухал нөлөөтэй юу? 

-Мөнгө боломжтой байдлуудыг авчирдаг. Мөнгө бусад хүмүүсийн, бусдын хийж, бүтээж чадахгүй олон боломжит байдлуудыг авчирдаг. Английн лиг нь Италийн лигийг бодвол илүү их сэтгэл хөдлөл, догдлолт, хүлээлттэй. Тийм болохоор тэнд илүү их зах зээл байгаа юм. Гэхдээ энэ нь Италийн багуудыг бусад орнуудыг багуудыг ялан дийлэх шинэ сорилтыг үүсгэж байна. Гэхдээ Сери А лигид мэргэжлийн өндөр төвшний тоглогчид байна. Бөмбөг хөөрөнхий. Бид ижилхэн л зүйл хийж байна. 

ЭХ СУРВАЛЖ: СNN.com 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж