Автобусны буудалд тамхи татаад байгаа хүмүүст хяналт тавья

Хуучирсан мэдээ: 2022.10.30-нд нийтлэгдсэн

Автобусны буудалд тамхи татаад байгаа хүмүүст хяналт тавья

Автобусны буудалд тамхи татаад байгаа хүмүүст хяналт тавья

ДЭМБ-ийн тогтоосноор дэлхий нийтийн хүүхдүүдийн тэн хагас нь буюу 700 сая гаруй хүүхдүүд сургууль дээр, олон нийтийн газар ямар нэгэн байдлаар дам тамхидалтанд өртөж байна гэсэн судалгаа байна. Тэгвэл монголчуудын эрүүл мэндийг утаат тамхинаас хамгаалах зорилгоор Ардчилсан намын үед Тамхины хяналтын тухай хуулийг баталсан. Уг хууль хэрэгжиж эхлээд 10 жил болох гэж байна. Хориглосон газарт утаат тамхи татвал 50 мянган төгрөгөөр торгох хуультай.

Хууль хэрэгжиж эхэлснээр баар, шөнийн цэнгээний газарт суунаглаж байсан тамхины өтгөн утаа ‘алга болж’, уг хууль хамгийн сайн хэрэгжсэн хуулиар нэрлэгдэж байв. Гэвч өдгөө хяналт суларснаар автобусны буудал, орон сууцны орцонд тамхи татах явдал байсаар байна.

Ялангуяа, өглөө, оройн цагаар автобус хүлээн буудал дээр зогсох хүүхэд, хөгшид, жирэмсэн эмэгтэйн дэргэд хээвнэг тамхи татан зогсох хүмүүс олширчээ. Эдгээр тамхичдын хаясан ишийг өглөө эрт тохижилт үйлчилгээний ажилчид шүүрдэн цэвэрлэдэг "ажилтай".

Угтаа хуулиараа сургууль цэцэрлэгийн ойр орчим болон, бар, зоогийн газар, албан тасалгаа, автобусны буудал, орцонд тамхи татахыг хуулиар хориглосон.   Гэвч, сургууль цэцэрлэгийн ойр орчим гээд хориглосон газруудад жижиг ТҮЦ, дэлгүүрүүд тамхи нууцаар зарсан хэвээр байна.

Уг хуулийн  хэрэгжилтэд цагдаагийн байгууллага анхаарал тавих ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж