Монголын гурван шатарчин дэлхийн аварга цол хүртлээ

Хуучирсан мэдээ: 2022.10.30-нд нийтлэгдсэн

Монголын гурван шатарчин дэлхийн аварга цол хүртлээ

Монголын гурван шатарчин дэлхийн аварга цол хүртлээ

Мальт улсын Мелльеха хотноо 2022 оны аравдугаар сарын 20-30-ны өдрүүдэд "Шатар сонирхогчдын 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" амжилттай зохион байгуулагдаж өчигдөр дүнгээ гаргаж, шагналаа гардуулж хөшгөө хаалаа.

Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын гурван шатарчин дэлхийн аварга цол хүртэж бахдамаар бахархамаар амжилт гаргаж,Монголын шатрын түүх нэгэн алтан хуудсаар нэмэгдлээ.

  • W1700 ангилалд:Э.Маргадгуа
  • U1700 ангилалд:С.Төгөлдөр
  • U2000 ангилалд:Н.Содбилэгт

W1700 ангилалд дэлхийн аварга цол хүртсэн "ABChess" академийн тамирчин Э.Маргадгуа есөн өргөөс 8.5 оноо авч нэг тойргийн өмнө түрүүлэх болзолоо хангасан.

U2000 ангилалд дэлхийн аварга цол хүртсэн "ABChess" академи,Монполимет группын тамирчин Н.Содбилэгт есөн өргөөс 9.0 хожил авч нэг тойргийн өмнө мөн л түрүүлэх болзолоо хангасан.

U1700 ангилалд дэлхийн аварга цол хүртсэн Өмнөговь аймгийн тамирчин С.Төгөлдөр есөн өргөөс 7.5 оноотой цом өргөлөө.

U1700 ангилалд өрсөлдсөн Өмнөговь аймгийн тамирчин Б.Отгонбаяр эцсийн мөч хүртэл тэмцээнийг тэргүүлж байсан сүүлийн өрөгт хожигдож дөрөвдүгээр байр эзэллээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа амжилттай ахалж оролцсон Спортын мастер Г.Оргил болон хүүхдүүдээ хариуцан арын албанд ажилласан эцэг эхчүүддээ баяр хүргэе гэж Монголын шатрын холбооноос мэдэгдлээ.

Дэлхийн аварга цол хүртсэн гурван шатарчин маань дараах цолны болзолуудыг биелүүлсэн.

  • Н.Содбилэгт /FM цолны болзол/
  • С.Төгөлдөр    /CM цолны болзол/
  • Э.Маргадгуа  /WCM цолны болзол/

Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаас спортын мастер Г.Оргил тэргүүтэй манай таван шатарчин өрсөлдсөн.

  • AGM Г.Оргил
  • CM Н.Содбилэгт, Б.Отгонбаяр
  • AIM С.Төгөлдөр, Э.Маргадгуа

Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бол Монголчууд бидний жил бүр өндөр амжилт гаргасаар ирсэн түүхэн уламжлалтай тэмцээн бөгөөд түүхийн хуудсыг сөхөхөд үзэхэд дараах шатарчид дэлхийн аварга цолуудыг хүртэж байжээ.

  • 2011 онд GM С.Билгүүн
  • 2011 онд WFM Б.Ану
  • 2013 онд WFM Б.Янжинлхам
  • 2014 онд FM Г.Мөнхбаяр
  • 2016 онд FM Э.Хулан /2 төрөлд аварга/
  • 2017 онд WIM Б.Баярмаа
  • 2018 онд WIM Б.Баярмаа
  • 2019 онд WFM Б.Халиун
  • 2019 онд FM Б.Амарсайхан
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж