Дэлхийн оюутнуудын дундах 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ Турк улсын Истамбул хотноо болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн Мон-Алтиус дээд сургуулийн эрэгтэй баг болон Рояль олон улсын их сургуулийн эмэгтэй баг тамирчид оролцсон юм.
Эрэгтэйчүүдийн А хэсэгт багтсан Мон-Алтиус дээд сургуулийн баг эхний тоглолтдоо Шинэ Зеаландын багт, удаах тоглолтдоо Мексикийн багт тус тус хожигдов. Харин эмэгтэй баг А хэсэгтээ Испани, Ираны багуудыг хожиж, хасагдах шатанд Словенийн багийг мөн хожсон ч хагас шигшээд Тайваньд хожигдсоноор хүрэл медалийн төлөө тоглохоор болсон юм. Харин хүрлийн төлөө Ираныг хожлоо.
Шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч С.Тулга тэмцээний дараа “Оюутны дэлхийн аварга. FISU World Cup 2022. Гуравдугаар байранд орж хүрэл медаль хүртлээ. Монголын эмэгтэй сагсан бөмбөг яг эрчтэй хөгжөөд 2018 оноос хойш дөрвөн настай л болж байна даа. Удахгүй эрчүүд шигээ сайхан амжилтууд хүлээж байгаа юм. Бид бүгдийг дэмжиж оруулсан Ч.Баясгалан захиралтай МОСХ болон А. Сэлэнгэ захиралтай РОЯАЛ ОУИС хамт олонд маш их баярлалаа. Эмэгтэй анхны мэргэжилийн клуб УБ Аманзонсын хамт олонд баярлалаа. Мөн “MGL3X3 Family”, ялж ялагдахад үргэлж хамтдаа байдаг бүх Монголчууддаа маш их баярладаг шүү. MGL3X3 Family. Team Mongolia” гэжээ.
Холбоотой мэдээ