Л.Халтар: Амласандаа хүрч Улаанбаатар-Дарханы замыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2022.10.30-нд нийтлэгдсэн

Л.Халтар: Амласандаа хүрч Улаанбаатар-Дарханы замыг нээлээ

Л.Халтар: Амласандаа хүрч Улаанбаатар-Дарханы замыг нээлээ
архив

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын барилгын ажил дөрвөн жил сунжиран үргэлжилж, хэд хэдэн сайдын нүүрийг үзсэн. Сүүлд томилогдсон Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар уг замыг 2022 оны аравдугаар сард багтаан ашиглалтад оруулахаар амлалт өгч," хар толгойгоороо" хариуцсан. Тэгвэл уг замыг өнөөдөр /2022.10.30/ нээснийг Л.Халтар сайд өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж, амлалтандаа хүрснээ хэллээ. Бичлэгийг энд дарж үзнэ үү.

Л.Халтар өмнө нь хэлэхдээ, "Бид 2022 оны аравдугаар сард хатуу хучилттай замын хөдөлгөөнөө нээхийн төлөө зорьж байгаа. Ажлаа шахаж байна. Тиймээс эхэлсэн бол дуусна. Үүний төлөө бүх хүчин чармайлтаар ажиллаж байна. Өвөл зарим ажлуудыг хийнэ. Бухимдал байгааг ойлгож байгаа ч  замаар инээгээд алхах өдөр ирнэ” гэсэн юм.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт төлөвлөгөө ёсоор 2019 онд дуусч, ашиглалтад орох байсан.

Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан билээ. Энэ дагуу одоо ашиглагдаж буй хоёр эгнээ хуучин авто замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт хөрөнгө, оруулалтын банкны санхүүжилтээр шинээр нэмж хоёр эгнээ авто зам барьж буй юм. Нийт 204.11 км авто замыг таван багц болгон хувааж, өөр өөр компаниуд тендерт шалгарсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ХахаХаха
23
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж