БЗД-ийн багш, сурагчдаас сүрьеэгийн 16 тохиолдол илэрчээ

Хуучирсан мэдээ: 2022.10.30-нд нийтлэгдсэн

БЗД-ийн багш, сурагчдаас сүрьеэгийн 16 тохиолдол илэрчээ

БЗД-ийн багш, сурагчдаас сүрьеэгийн 16 тохиолдол илэрчээ

“Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-аас Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн халдварын тохиолдлыг илрүүлэн, баталгаажуулах (IGRA) сүрьеэгийн сорил шинжилгээнд хамруулах ажлыг тогтмол хийж байна.

Өнгөрсөн хугацаанд ЕБС-ийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэг, ковидын дараах шинж тэмдгийг оношлох үзлэг хийснээр уушгины өөрчлөлт, нурууны муруйлт, архаг бронхит, сүрьеэгийн далд халдвар зэргийг илрүүлсээр байгаа юм.

Энэ ажлын хүрээнд өнгөрсөн есдүгээр сард Баянзүрх дүүргийн ЕБС-ийн нийт 526 багш, ажилчид, сурагчид сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт хамрагдсанаас 15-аас дээш насны 465 сурагч үзлэгт оржээ.

Тус үзлэгийн үеэр уушгины рентген зураг өөрчлөлттэй 25 сурагчдыг илрүүлж, сурагчдын цуснаас баталгаажуулах шинжилгээ авч, эерэг гарсан тохиолдлуудыг эмчилгээнд хамруулахаар болжээ.

Тус байгууллагаас 2022 онд Баянзүрх дүүргийн 4220 гаруй сурагч, багш ажилчдыг сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт хамруулж, нийт 100 гаруй уушгины рентген зураг өөрчлөлттэй тохиолдлыг илрүүлсэн байна. Үүнээс сүрьеэгийн 16 тохиолдлыг илрүүлэн харьяа эрүүл мэндийн байгууллагад эмчилгээнд хамруулан үр дүнгээ тооцсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж