Дотуур байранд амьдардаг оюутнуудын 65 хувь нь эмэгтэй

Хуучирсан мэдээ: 2022.10.30-нд нийтлэгдсэн

Дотуур байранд амьдардаг оюутнуудын 65 хувь нь эмэгтэй

Дотуур байранд амьдардаг оюутнуудын 65 хувь нь эмэгтэй

Өндөр хөгжилтэй орнуудад хүүхдүүдээ нийгмийн нэг хэсэг болгон хүмүүжүүлэх зорилгоор дотуур байранд амьдруулдаг. Харин манай улсын тухайд хүн амын байршил, газар нутаг, амьжиргаа гээд бодит шалтгаануудын улмаас дотуур байрыг сонгож байна. Дотуур байр нь аюулгүй, эрүүл орчин байна. Хүүхдүүдэд яг л гэртээ байгаа мэт орчинг бүрдүүлэх ёстой гэж олон улсын байгууллагууд зөвлөдөг. Гэхдээ Монгол Улсын тухайд дотуур байрны орчин нөхцлийг сайжруулах, суралцагчийн эрхийг хангах, хамгаалах шаардлага тулгарсаар байгаа юм.

Улсын хэмжээнд 69 дээд боловсролын байгууллагад 145 мянган оюутан суралцаж байна. Энэ хичээлийн жилд их, дээд сургуулиуд 71 дотуур байранд хөдөө орон нутгаас суралцаж байгаа нийт оюутнуудын 10 хувь буюу 7027 оюутныг хүлээн авчсан байна. Дотуур байранд амьдардаг суралцагчдын 65 орчим хувь нь эмэгтэйчүүд байгаа юм.

Дотуур байрын насжилтын тухайд 50 хувь нь 1979 оноос өмнө ашиглалтад орсон барилгууд байна. Харин 31,8 хувь нь 1980-1999 онд ашиглалтад орсон бол 18,2 хувь нь 2000-2020 онд баригджээ. 2020 оноос хойш дээд боловсролын байгууллагын дэргэд шинээр дотуур байр ашиглалтад оруулаагүй байна.

МСҮТ, ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ

2022-2023 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын салбарын 49 дотуур байр суралцагч хүлээн авч байна. Дотуур байрын 16 нь Улаанбаатарт, 33 нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. Энэ байруудад 3553 суралцагч амьдарч байгаа нь нийт суралцагчийн 8,3 хувь болж байгаа юм.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

Ерөнхий боловсролын сургуулийн дэргэд 531 дотуур байр байна. 18 нь Улаанбаатар хотод байдаг бол 513 нь хөдөө орон нутагт байрладаг. Дотуур байранд 1-12 дугаар ангийн 32421 суралцагч амьдарч байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж