Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Увс, Ховд аймаг их эрсдэлтэй, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай аймаг дунд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байна. Зуншлага тааруу, малын тарга хүч муу, хадлан бэлтгэл хангалтгүйн улмаас өвөлжилт хүндэрч болзошгүй, малын гоц халдварт өвчний хорио цээрийн дэглэмтэй байгаа Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан аймгуудын нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсож тулгамдаж буй асуудлаар харилцан санал солилцлоо. Сэлэнгэ, Булган аймгууд өвс, тэжээлийн захиалга авч хүндэрч болзошгүй аймгуудад туслахаа илэрхийллээ.
Өнөөдрийн байдлаар аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 15.5 мянган тоннн өвс, 4.8 мянган тонн тэжээл бэлтгэсэн талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээллээ.
Зочин 2022-10-30 139.5.219.161
Goviin aimguudaa jaahan anhaarmaar yum Gazriig ni uhahaas uur tus alga
Зочин 2022-10-30 66.181.161.127
эрх мэдэлтэй хүмүүс булган сэлэнгийн өвсийг бүгдийн хадаж авчаад зарж баяжиж байна энэ мафийн сүлжээг устгамаар байна