Одоогоор Итэвонд нас барсан хүмүүсийн дунд Монгол хүн байхгүй

Хуучирсан мэдээ: 2022.10.30-нд нийтлэгдсэн

Одоогоор Итэвонд нас барсан хүмүүсийн дунд Монгол хүн байхгүй

Одоогоор Итэвонд нас барсан хүмүүсийн дунд Монгол хүн байхгүй

Өмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө болсон ослын улмаас одоогийн байдлаар 151 хүн нас барж, 82 хүн гэмтсэн харамсалтай үйл явдал болоод байна. Тус улсын холбогдох төрийн байгууллагууд ослын шалтгаан, нас барагсдын хувийн байдлыг тогтоохоор ажиллаж байна.

Тэгвэл өнөө өглөөний 09:55 цагийн байдлаар нас барсан хүмүүсийн дунд Монгол Улсын иргэн байхгүй гэж Сөүлийн цагдаагийн газраас Өмнөд Солонгос улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд мэдэгджээ.

Осолд өртөж ар гэртэйгээ холбоо тасарсан тохиолдолд иргэд Монгол Улсын Элчин сайдын яамны шуурхай утас 010-8205-3464 дугаарт холбогдоно уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж