Олон улсад хүнсний хомсдол үүсгэхээс сэргийлэн Украины агуулахуудад бөөгнөрсөн улаан буудайг Оросын Хар тэнгисийн боомтоор дамжуулан экспортлох зуучлалын гэрээнээс ОХУ гарснаа зарлалаа.
Өмнөх өдөр нь Крым хойг дахь Оросын хар тэнгисийн флотыг дроноор бөмбөгдсөн томоохон халдлагад Москва Украиныг буруутган дээрх гэрээг цуцалжээ. Түүнчлэн ямар нэгэн нотлох баримтгүйгээр уг дайралтад Их Британи улсыг оролцсон гэж Москва буруутгажээ. Өмнө нь өнгөрсөн сард тэнгисийн доогуур татсан хийн хоолойг Их Британийн тал дэлбэлсэн гэж буруутгасан.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский уг дайралтыг Киев хийгээгүй гэж мэдэгдсэн. Мөн ОХУ нь сүүлийн хэдэн долоо хоногт албаар улаан буудайн тээвэрлэлтийг саатуулж, боомтод 170 гаруй хөлөг онгоцны түгжрэл үүсгэсэн гэж Украины талаас мэдэгджээ.
Москвагийн талаас мэдээлснээр Хар тэнгисийн флотод 16 дроноор цохилт өгч бага зэргийн хохирол учруулсан гэв.
Улаан буудайн тээвэрлэлтийн гэрээг зогсоосноор ОХУ нь хүнсийг зэвсэг болгон ашиглаж байна гэж АНУ буруутгажээ.
ЭХ СУРВАЛЖ:ВВС
Холбоотой мэдээ