Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 28-ны өдрийн 22:00-03:00 цагийн хооронд эргүүлийн ажиллагаа зохион байгуулжээ. Энэ үеэр тус байгууллагын "Эрэн сурвалжлах сан (АСАП)"-д бүртгэлтэй буюу орон даяар эрэн сурвалжлагдаж байсан долоон иргэнийг баривчилсан байна.
"Илрүүлэлт оргодол 2022" арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан тус эргүүлийн үйл ажиллагааны үеэр дээрх иргэдийг олж тогтоосноос гадна хулгайлагдсан эд зүйлс болон 29 тээврийн хэрэгслийг олжээ.
Мөн энэ долоо хоногт цагдаагийн байгууллагаас иргэдийн автомашиныг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шөнийн цагаар иргэдийн автомашиныг хулгайлдаг 14-18 насны бүлэг этгээдийг илрүүлжээ.
Тус дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч Б.Алтангэрэл “Иргэдийн зогсоолд байрлуулсан тээврийн хэрэгслийг хулгайлдаг бүлэг этгээдийг дайчлан баривчилсан. Шалгалтын явцад дээрх этгээдүүд нь 2022 оны аравдугаар сарын 5-26-ны хооронд Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс олон удаагийн үйлдлээр дээрх гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон” гэж хэлэв.
Дээрх бүлэг этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Цагдаагийн байгууллагаас жолооч нарыг өөрийн тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоол, гаражид байрлуулан, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэхийг анхаарууллаа.
Б.ЖАРГАЛ
Зочин 2022-10-29 202.126.89.30
Энээс аймшигтай Маралмаадаа эрүү үүсгэж чадахгүй байж ямар хурдан эрүү үүсгэдэг юм бэ
Зочин 2022-10-29 202.9.46.7
Тэр зориулалтын зогсоол, гараж нь хаа байгаа юм бол.
Зочин 2022-10-29 64.119.26.202
Ардчилагч гэх хулгайчуудын ихэнх нь ийм луйварч хулгайчуудтай харин бараг хамтарч ажиллаж байсан б**х шүү.
Зочин 2022-10-29 66.181.161.102
Ч сайханбилэгийг барьж чадахгүйдээ алдаад америк зугатаалгасан
Зочин 2022-10-29 192.82.71.33
өөрийгөө барьж өг
Зочин 2022-10-29 202.55.188.121
Барьж чадахгүй биш барихыг хүсэхгүй учраас.