Э.Буджав 2022 оны Дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2022.10.29-нд нийтлэгдсэн

Э.Буджав 2022 оны Дэлхийн аварга боллоо

Э.Буджав 2022 оны Дэлхийн аварга боллоо

БНЭУ-ын Нийслэл Шинэ Дели хотноо 2022 оны аравдугаар сарын 27-ноос 31-ний хооронд зохион байгуулагдаж буй Туухай өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 18 орны 250 гаруй тамирчин оролцож байна.

Энэхүү тэмцээнд Монгол Улсаас дэд ахлагч Энхбаатарын Буджав 68 кг-ын жинд түлхэлттэй өргөлтийн төрөлд оролцож, 2022 оны Дэлхийн аварга болжээ. Тэрбээр Үндэсний Батлан хамгаалахын их Сургуулийн Ерөнхий цэргийн ангид 2017-2018 онд суралцаж байгаад ОХУ-ын Кострома хотод Цацраг, хими, биологийн зэвсгээс хамгаалах цэргийн академид гурав дахь жилдээ суралцаж буй юм байна.

Э.Буджав 2018 онд Зэвсэгт хүчний "Туухай" өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр хос хүрэл медаль, мөн тэмцээнээс 2021 онд хоёр хос мөнгөн медаль хүртэж байжээ. Тэрбээр ОХУ-д суралцаж байх хугацаандаа туухай өргөлтийн спортоор тууштай хичээллэсний үр дүнд олон амжилтын эзэн болсон байна. Тухайлбал, 2022 онд "Туухай" өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 68 кг-ын жинд хос мөнгөн медаль, Олон улсын "Цагаан шөнө" тэмцээнээс алтан медаль тус тус хүртжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
6
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж