Онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2022.10.29-нд нийтлэгдсэн

Онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхаарууллаа

Онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхаарууллаа

Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт ихээхэн хэмжээний цас орж, орон нутгийн замд халтиргаа гулгаа үүссэн байна. Иймд онцын шаардлагагүй тохиолдолд орой, шөнийн цагаар холын замд гарахгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Мөн зүүн болон өмнө зүгийн нутгаар ахиухан хэмжээний цас орж буй тул Улаанбаатар хотоос холын замд гарах тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчдод цаг агаарын мэдээ, мэргэжлийн байгууллагуудаас өгч буй анхааруулга, зөвлөмжийг хүлээн авч, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, дулаан хувцас, аюулгүй байдлаа сайтар хангахыг санууллаа.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж