Хүн бүрийн спортын хэрэгцээнд нийцсэн “Msports” аппликейшн нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.10.29-нд нийтлэгдсэн

Хүн бүрийн спортын хэрэгцээнд нийцсэн “Msports” аппликейшн нээлтээ хийнэ

Хүн бүрийн спортын хэрэгцээнд нийцсэн “Msports” аппликейшн нээлтээ хийнэ

Монголын нийт спорт сонирхогч, тамирчид, фанатууддаа зориулан “Монголын спортын шийдэл” ХХК-ийн зүгээс хүн бүрийн спортын хэрэгцээнд нийцсэн “Msports” аппликейшн хэрэглэгчдийн гарт хүрэхэд бэлэн боллоо. Орчин үеийн хотжилт, амьдралын хэв маяг нь өдөр тутамд спортын олон төрлийн хэрэгцээ бий болгодог.

Аль клубт явах вэ?, Хаанаас хувцас хэрэглэл авах вэ? гэх мэт олон асуудлыг тань “Msports” аппликейшн нэг доороос шийдэх болно. “Msports” аппликейшнийг хэрэглэснээр Монголд байрлах бүх төрлийн клуб, спорт холбоод, спортын сургалт, спорт дэлгүүр, спорт заал, хувийн трейнэр дасгалжуулагч багш гэх мэт олон төрлийн өөрт хэрэгцээт сонголтуудыг хийхээс гадна, мэдээ мэдээллийг нэг доороос авах боломжтой.

“Msports” аппликейнш нь спортын хүмүүс, байгууллагуудтай байнгын холбоотой ажилладаг бөгөөд та бүхнийг бүх төрлийн спорттой шуурхай холбох болно. Тус компанийн хамт олон таны цаг зав, санхүүг хэмнэх, сонголтыг хөнгөвчилж, сэтгэл ханамжийг мэдрүүлэх зорилготой нэг жилийн туршид Монголын спортын датаг цуглуулж аль дүүрэгт, ямар спортын хэдэн клуб байдаг, тухайн клубийн үнэ, орчин, давуу талууд зэрэг бүхий л мэдээллүүдийг нэг платформд нэгтгээд байна.

“Msports” аппликейшнийг сонгосноор та, өөрт хэрэгтэй мэдээллүүдийг байнгын шинэчлэгдсэн байдлаар гар утаснаасаа хүлээн авах боломжтой. Үүгээр ч үл барам спортын баг, клуб, спорт заал, спортын төвүүдийн мэдээллийг энэхүү спортын аппликейшн нь хэрэглэгчдэд хүргэх болно.

Msports аппликейшнд одоогоор Монгол дахь бүхий л спортын, 500 гаруй клубүүдийн мэдээллийг байршуулаад байна. Хэрэв та спортын байгууллага бол тус програм апп хөгжүүлэлтэд өөрсдийн мэдээллийг оруулж, хамтран ажиллахад нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна.

Үйлчлүүлэгчдийн хувьд “Msports” аппликейшнийг идэвхжүүлснээр, олон төрлийн холбоод, клубүүдийн урамшуулал, давуу эрхүүдийг эдлэх боломжтой. Тус аппликейшн нь агуулга, үндсэн цэсүүдийн хувьд хэрэглэхэд илүү хялбар, олон хэрэгцээг хангахаар бүтээгдсэн.

Хэрэв та спортоор хичээллэж, сонирхдог бол энэхүү апп таны дуртай аппликейшнүүдийн нэг байх нь дамжиггүй. Спорттой холбоотой бүхий л төрлийн үйлчилгээг “Msports” аппликейшнээр дамжуулан авах нь хамгийн сайн арга юм.

Энэхүү аппликейшн нь аравдугаар сарын 25-наас андройд утас хэрэглэгчдийн хүртээл болсон бөгөөд тун удахгүй iPhone/IOS/ утсанд нэвтрэх болно. Та бүхэн “Msports” аппликейшнийг сонгон хэрэглээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж