АНУ-ын цөмийн бодлого хариуцсан албан тушаалтан Пүрэв гаригт Хойд Солонгостой зэвсгийн хяналтын хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж мэдэгдсэн. Тодруулбал, Вашингтоны цөмийн бага хурлын үеэр Төрийн департаментын Зэвсгийн хяналтын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Бонни Женкинс ийн хэлжээ. Тэрбээр аливаа урьдчилсан нөхцөлгүйгээр Пёньянтай хэлэлцэхэд бэлэн гэв. "Хэрвээ удирдагч Ким Жон Ун утасдаад, зэвсгийн хяналтын тухай яримаар байна гэвэл бид үгүй гэхгүй" гэж Женкинс хэллээ.
Энэ мэдэгдлийн дараа АНУ-ын Хойд Солонгост чиглэсэн бодлого өөрчлөгдөөгүй гэж албаныхан хэлсэн. Тодруулбал, Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс "Би энэ талаар маш тодорхой хэлмээр байна. АНУ-ын бодлогод ямар ч өөрчлөлт ороогүй. АНУ-ын бодлого бол Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах хэвээр байна. Бид БНАСАУ-тай дипломат харилцаа тогтооход нээлттэй хэвээр байна. Мөн БНАСАУ-тай үргэлжлэн харилцаж, дипломат арга барилыг баримтална" гэжээ.
Зарим шинжээчийн үзэж буйгаар Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй улс гэж хүлээн зөвшөөрөх нь яриа хэлэлцээний урьдчилсан нөхцөл болно. Гэвч АНУ нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг хууль бус гэдгийг эртнээс нотолсоор ирсэн.
АНУ болон түүний холбоотнууд Хойд⁹ Солонгосыг цөмийн туршилт хийж болзошгүй гэж санаа зовниж буй. Энэ нь сарын эхээр болох дунд хугацааны сонгуулийн өмнө Байдены засаг захиргааны хувьд туйлын таагүй үйл явдал юм.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ