Мянган туульч “Жангар" туулийг бүрэн эхээр нь хайлна

Хуучирсан мэдээ: 2022.10.29-нд нийтлэгдсэн

Мянган туульч “Жангар" туулийг бүрэн эхээр нь хайлна

Мянган туульч “Жангар" туулийг бүрэн эхээр нь хайлна

Ирэх 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 8-11 дүгээр ангийн 850 сурагч, аймаг, сумдын 250 ардын авьяастан “Жангар" туулийг бүрэн эхээр нь хайлах юм байна. Алтай нутагт энэхүү арга хэмжээний бэлтгэл сургуулилалт хэдийнэ эхэлжээ. Нийт 20 алтай ятга, 400 товшуур, 100 морин хуураас бүрдсэн туульчийн хөгжмийн чуулбар ая данг эгшиглүүлэх аж.

"Жангар" тууль хүн төрөлхтний сайн сайхан хүсэл мөрөөдлийн дуулал юм. "Жангарын үлгэр" анх ардын сэцэн билэгтэн нарын амаар дамжин боловсрогдож, улмаар монгол олон овогтны дунд бичгийн хэлбэрээр түгээмэл дэлгэрчээ.

Энэхүү туульд монгол угсаатны зүй, зан заншил, аж ахуй, ёс суртахуун, түүх, хэл уран зохиол, дууны аяз, хүний нийгэмшил, улс төрийн бодлого зэрэг бүхий л салбарыг багтаан тусгаж, яруу найраг хэлбэрээр бичигдсэн аман зохиолын чухал өв соёл юм.

Туулийн гол утга санаа “Өвөлгүй зунаараа, өвчингүй мөнхөөрөө, даарах хүйтэнгүйгээр, халах халуунгүйгээр, сэр сэр салхитай, бур бур хуртай Бумба хэмээн алдаршсан оронд үхэлгүй мөнхийн үргэлжид хорин таван настай байдаг Жангар баатар болон дээрээс дарлах ноёнгүй, дэргэдээс халдах дайсангүй” тийм хорвоо ертөнцийг мөрөөдөж буй монголчуудын тухай өгүүлдэг.

"Жангар" туулийг хүний хийморь лундааг сэргээдэг, амьдрал ахуйг баян, жаргалтай болгодог ид шидийн нууц хүч бий хэмээн итгэж тууль болгон хайлсаар иржээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж