Том Брэди, Жизель Бундхен нар салав

Хуучирсан мэдээ: 2022.10.29-нд нийтлэгдсэн

Том Брэди, Жизель Бундхен нар салав

Том Брэди, Жизель Бундхен нар салав

Загвар өмсөгч Жизель Бундхен болон Үндэсний хөлбөмбөгийн лигийн тоглогч Том Брэди нарын 13 жилийн гэрлэлт дуусгавар болж, албан ёсоор хоёр тийш болсноо зарлалаа. Тэдний хэн хэн нь инстаграм хуудастаа салснаа баталгаажуулсан мэдэгдлүүд нийтлэв. 

Брэди "Бид энэ шийдвэртэй эвлэрч, хамтдаа өнгөрүүлсэн цаг мөч бүхэндээ талархаж байна" гэж хэлсэн байна. Харин Бундхен "Бид хүүхдүүддээ хүртэх ёстой хайр, халамжийг нь өгөхийн тулд эцэг, эхийн үүргээ биелүүлэх болно" гэжээ.

Хосууд гурван хүүхэдтэй. Нэг хүүхэд нь Брэдигийн экс эхнэр, жүжигчин Бриджит Мойнаханаас төрсөн. Брэди, Бундхен нар 2006 онд болзож, 2009 оны эхээр гэрлэсэн.

Брэди "Бид маш их бодсоны эцэст гэрлэлтээ цуцлуулах шийдвэрт хүрсэн. Мэдээж энэ нь дэлхий даяар өдөр бүр салж сарниж буй хүмүүсийн зовлонтой яг адил хэцүү байна. Гэсэн хэдий ч бид амьдралынхаа шинэ бүлгүүдийг эхлүүлж буй бие биедээ хамгийн сайн сайхныг хүссэн" гэж хэлэв. 

Бразил гаралтай Жизель Бундхен 1990-ээд оны сүүлээр алдар нэрд гарч, 2001 оноос хойш дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн нэг болжээ. Харин Брэди нь Тампа Бэй Бакканерс багийн холбон тоглогч боловч Үндэсний лигийн эхний 20 улирлыг Нью Английн Патриотс багтай өнгөрүүлсэн.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж